Нийгмийн

Шенгенийн бүсэд зорчиж яваад хөл хорионд орсон монгол иргэд визээ сунгуулах боломжтой

Шинэ коронавирусийн тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгенийн визийн хугацаа нь дуусаж буй Монгол Улсын иргэд ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо.

(Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана гэж заажээ.)

Ингэхдээ:

  • Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрээгүй бол визийг үлдсэн хугацаагаар (90 хоног хүртэл нь) сунгуулах,
  • Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрсэн бол байгаа улсынхаа урт хугацааны виз мэдүүлэх боломжтой.

Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, виз сунгах зөвшөөрөл олгоно.

Шенгений виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Шенгенийн бүс нутагт Австри, Бельги, Дани, Герман, Грек, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Швейцар, Эстони багтдаг.


Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button