УЛС ТӨР

Б.Мөнхцэлмэг: Хууль зүйн сайд Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө байр өгсөн

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийлээ. Улмаар авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн 96 хуудас материалыг Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өгөв.

“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг, “Дөнгөж сая бид АТГ-т материал шалгуулахаар өгөөд ирлээ. ХЗДХ-ийн яамны дарга, удирдах албан тушаалтан, сайд авлигын эсрэг хууль, худалдан авах ажиллагааны хуулийг зөрчсөн 96 хуудас баримт бидэнд байна. Хууль зүй дотоод хэргийн яамны тавилгуудад өндөр үнээр шууд худалдан авалт хийсэн. Зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр үнээр авсан байдаг. Тухайлахад, 51 метр хөшгийг 71 сая төгрөгөөр авсан байх жишээтэй. Төсөвт суугаагүй мөнгөөр барилга барьдаг, очоод мэдээлэл авъя гэхээр хөөгөөд явуулдаг. Хууль зүйн яаман дээр очоод үзээрэй. Мэдээлэл өгч чадахгүй болохоор нээлттэй байхаас татгалздаг. ХЗДХ-ийн сайд хоёрхон жил туслахаараа ажилласан хүнд хоёр өрөө орон сууцыг төсвийн хөрөнгөөс өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байна. Даргын туслах болчихоороо хоёр өрөө байр авахад амархан. Ардын хүүхэд болохоор гадаад явж,  зүтгэж олдог” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button