НИЙГЭМ
ФОТО: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нум эвшээлгэж, сум тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 81, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа сурын талбайгаар зочлов. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар нум эвшээлгэж сум тавилаа.
Эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ. Энэ наадмаар шадар сайд сур харвасан нь онцлогтой байлаа. Ерөнхийлөгчийн харвасан сум байгаа оносон бол Шадар сайдын сум энэ удаад оносонгүй.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.