НИЙГЭМ
		
	
	
Сүхбаатар аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Хүрмэн” хэмээх газарт /сумын төвөөс зүүн хойд 66 км-т, 2020.06.08-ны өдрийн 11:12 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тухайн газар нутагладаг зургаан өрх айлд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг цахим шуудангаар ООГСХ-ээс мөн өдрийн 10:54 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.