НИЙГЭМ
Монгол Улсын Арслан Э.Оюунболд ес даван түрүүллээ
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын Арслан Э.Оюунболд ес даван түрүүлж Монгол Улсын аварга боллоо.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Энхтөгсийн Оюунболд Улсын наадамд дөрөв шөвгөрч нэг удаа үзүүрлэж байсан билээ.
2013 оны Улсын наадамд зургаа давж Улсын харцага
2015 оны Улсын наадамд ес давж түрүүлэн Улсын арслан
2016 оны Улсын наадамд долоо даван шөвгөрсөн
2018 оны Улсын наадамд тав даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг авч байсан билээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.