Нийгмийн

АНУ-д нэг өдрийн дотор 60.900 мянган хүн халдвар авч, 773 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга. Д.Нарангэрэл:

“Монгол улсад шинээр 428 хүн ажиглах байранд орж, 269 хүн гэрийн ажиглалт руу шилжсэн. Одоо хяналтад 3006 хүн байгаагаас 186 нь 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 108 жирэмсэн эх, 308 архаг хууч өвчтэй хүмүүс байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа

“АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Мексик, Лалын бүгд найрамдах Иран улс тэргүүлж байгаа бол нас баралтаараа АНУ, Бразил улс тэргүүлж байна. АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 60.900 хүн халдвар авч, 773 хүн нас барсан байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АНУ хамгийн хил хязгааргүй орон бхо

Холбоотой мэдээ

Back to top button