ХӨСҮТ: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн ээлжит цаг үеийн нөхцөл байдлын тухай мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл,
"Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 6428 хүн шинээр өвчилж, 167 хүн эндсэн. Тува, Читэд өвчлөл 35-48 нэмэгдсэн. Манай улсын хувьд шинээр 32 хүн ажиглалтад орсон. 130 хүн дараагийн хяналт руу шилжсэн. Одоо 2994 хүн хяналтад байна. 1-5 насны 889 хүүхэд, 109 жирэмсэн эх. Цэргийн төв эмнэлэгт 52 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Коронавирусийн халдвар нойр булчирхайг гэмтээх өндөр эрсдэлтэй байж болзошгүйг дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид тогтоосон байна.”
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн 438 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр 437-д нь коронавирусийн халдвар илрээгүй. Харин Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 18 настай эрэгтэйд коронавирус илэрлээ. Ажиглах байранд байгаа 72 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолооч болон бусад сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй байна. Хоёр хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжсэн. Эдгэрсэн хүмүүс нь 58 настай эрэгтэй 42 хоног эмчлэгдээд эдгэрсэн. 59 настай эрэгтэй 30 хоног эмчлэгдээд дараагийн сувилал руу шилжсэн байна. Ийнхүү Монгол улсад батлагдсан тохиолдол 262 боллоо” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.