Нийгмийн

"Бид 400 сая жуулчин авахаасаа өмнө иргэдийнхээ дайсагнал, сүйтгэлд байгалиа бузарлаад дуусгах нь”

“Буян” компанийн захирал, Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Фэйсбүүктээ дараах постыг оруулсан нь иргэд, олон нийтэд олон зүйлийг уриаллаа.

400 САЯ ЖУУЛЧИН АВАХААС ӨМНӨ: "Монголоор аялаж байгаа гадныхан хог новшоо чирээд явах. Манайхан болохоор дуртай газраа ингэж хаяад буцах юм даа. Гадныхан "Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа учир хайрлаж хамгаалах хэрэгтэй" гэж ярина. Монголчууд болохоор "Эзгүй газар нь баах сайхан, элстэй газар нь шээх сайхан" гэж өөрсдийнхөө жаргалыг бодно. Бид 400 сая жуулчин авахаасаа өмнө дотоодын сая 500 мянган иргэдийнхээ дайсагнал, сүйтгэлд байгаль дэлхий бузарлаад дуусгах нь. Хадны сүг зургууд (Хэдэн сая жилийн тэртээгээс бидэнд үлдээсэн мессиж) булш бунхануудыг хайр найргүй тонон сүйтгэнэ вэ. Ээжийгээ хайрлана гэж шигээ эх дэлхийгээ хайрламаар. Терористууд (Хотын оркууд) гэмээр нөхдүүд тонон дээрэмдээд сүйтгэхээ болиоч. Ийм нөхдийг илрүүлдэг, торгодог, арга хэмжээ авахгүй бол байгаль дэлхийгээ баас шээсээр бузарлаад дуусгах нь. Торгосон мөнгөөрөө бие засах газар, хогийн цэг барих хэрэгтэй шүү дээ” гэжээ.

https://www.facebook.com/b.jargalsaikhand/photos/a.791594521230696/1383606368696172/?type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Guzee
Guzee
7 сар 27, 2020 14:43

Yasan tolgoi l###raa bitii hudlaa shaa

Холбоотой мэдээ

Back to top button