УЛС ТӨР

БАРИМТ: Д.Батбаяр 32 тэрбумыг ЗАЛИЛАХДАА Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг ХУУРАМЧААР ЗУРЖЭЭ

Eguur.mn сайт гадны хөрөнгө оруулагчдыг санхүүгийн нарийн схем үүсгэж, төрийн байгууллага, улстөрчидтэй хамтран хулхидах замаар их хэмжээний мөнгөн хохирол учруулдаг дотоодын ААН-үүдийн буруутай үйлдлүүдийг баримтаар дэлгэж буй. Энэ хүрээнд бид өмнө нь, БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх” нэртэй контент бэлтгэж нийтэлсэн. Уг контентод ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат 162 тэрбумын концесс өгч байсан Д.Буянтогтох захиралтай “Засагчандмань Майнз” компани Хонконгод бүртгэлтэй GRF  хөрөнгө оруулалтын сангаас 19 сая.долларын зээлийг хөрвөх гэрээгээр авч, бусдад 70 сая ам.долларын өр үүсгэсэн хойноо оргон зугтсан талаарх мэдээлэл, улс төрийн нөлөөлөл, зээлийн схем зэргийг баримтаар дэлгэсэн юм.

Харин энэ удаа УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп” -ээс залилан мэхлэх замаар 32.7 тэрбум төгрөг авсан баримтыг хүргэж байна. Хамгийн сонирхолтой нь, Кёкүшюзан Д.Батбаяр нар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Батболд, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичиг, батламжууд үйлдэж, урд хөршийн компанид Монголын газрын зургийн нэгээхэн хэсгийг илгээн “Засаглан захир, казино, банк байгуул, 80 жил үнэгүй ашигла, өвлүүл” хэмээсэн байдаг нь ихээхэн анхаарал татдаг билээ.

ХЭРЭГ: КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР НАР ТАВАН ЖИЛИЙН ТУРШ ЗАЛИЛАНГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, 32.7 ТЭРБУМЫГ ХАЛААСАЛЖЭЭ

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ ӨГҮҮЛЭХЭД, Кёкүшюзан Д.Батбаяр Засгийн газар, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ҮНЭГҮЙ ашиглуулахаар “ХУУРАМЧ” гэрээ байгуулсан байдаг. Нэг ёсондоо Монголын Засгийн газраас Замын-Үүдэд барих чөлөөт бүсийн бүх ажлаа эл байгууллагад даатгасан гэх утгыг компанийн эздэд  ойлгуулсан гэсэн үг. Ингэхдээ уг газрын эзэмшигч гэгдэх “Евроази интернэшнл инвестмент групп”-д:

-Ашигт малтмал олборлох эрхийг бүрэн өгч,

-Банк шинээр үүсгэн байгуулах,

-Казино байгуулах,

-Тавантолгойн ордоос хувь эзэмших,

-Нийт  ТАВАН  орд газрыг бэлгэнд авах,

-Өөрийн хүссэнээр засаглалаа хэрэгжүүлэх зэрэг эрхийг зөвшөөрсөн гэх утгаар тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсэг бүхий албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, итгүүлэх замаар мөнгө авч байжээ.

Бүр 2009-2014 оны хооронд буюу нийт таван жил дамнан үргэлжилсэн уг залилангийн хэрэг өрнөсөн процесс нь, иргэн Н.Болормаа өөрийгөө Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч хэмээн урд хөршийн компанид танилцуулж, мөнгө салгаж явах зуураа УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяртай холбож, улмаар үгсэн хуйвалдах замаар үргэлжлүүлэн залилж, найз “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндоржоо татан оролцуулсан байдаг аж.

Уг хэргийг АТГ-аас Цагдаагийн байгууллага руу шилжүүлж, эдүгээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэгтэй  тэмцэх хэлтэст Д.Батбаяр нарыг мөрдөн шалгаж, улмаар яллагдагчаар татаад байгаа аж. Тэднийг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь

“Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэх үндэслэлээр,

Мөн хуулийн 17.3.2.2.2:

“Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл ХОЁР ЖИЛЭЭС НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ” гэсэн зүйл ангиар яллахаар зүйлчилжээ.

Ингээд тэдний хуурамчаар үйлдсэн албан бичгүүдтэй танилцъя.

Баримт 1: Д.Батбаяр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Миний хүүгийн хуурай аав” хэмээн танилцуулжээ

Тайлбар: Вү Сэн Чиангийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалтад Д.Батбаяр хамт оролцжээ.

Кекүшюзан Д.Батбаяр “Евроази интернэшнл инвестмент групп”-ийн захирал Вү Сэн Чиангд өөрийгөө УИХ-ын гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хэмээн танилцуулж байсан аж. Улмаар тухайн үеийн гишүүний нэр нөлөөгөө ашиглах замаар Вү Сэн Чиангд итгэл төрүүлэхийн тулд хэд хэдэн уулзалт зохион байгуулсны нэг нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалт байжээ. Уулзалтын үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  дипломат ёсоор “Төслийг дэмжинэ” гэж дуугарсан гэх.

Эх сурвалжийн мэдээллээр Д.Батбаяр уг уулзалтын дараа “Ерөнхийлөгч миний хүүгийн хуурай аав тул төслүүдийг дэмжинэ” гэж амлаж байсан гэх. Ингэж нэлээд хэмжээний санхүүжилт нэмж салгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад уг асуудлаар Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч, өнөөх нь тус уулзалтыг огт санахгүй байсан гэх мэдээлэл бий.


Баримт 2: Замын-Үүдэд 50 мянган га талбайг 80 жилийн хугацаатай ашиглаж, ЗАСАГЛАЖ, ӨВЛҮҮЛЭХ эрхийг өгчээ

Тухайн үед Ерөнхий сайдаар С.Батболд, Тэргүүн шадар сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байж. Д.Батбаяр нар тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Монголын Засгийн газраас Замын-Үүдэд чөлөөт бүс хөгжүүлэх дэд бүтцүүдийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийх, улмаар тогтвортой байдлын гэрээг зуруулсан байна.

Ингэхдээ “Евроази интернэшнл инвестмент групп”-д Замын-Үүд дэх 50 МЯНГАН га газраа өөрийн дураар ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ ТОГТООЖ,  өвлүүлж,  ашигт малтмалыг нь АШИГЛАЖ, бүсээс айл болон бусад ААН-үүдийг гаргах замаар тэднийд бүрэн өгөхөөр гэрээнд тусгаж өгсөн байдаг.                                            


Баримт 3: Тавантолгойн ордын 63 хувийг эзэмшүүлэхээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна гэж итгүүлжээ

Дараачийн хуурамч бүрдүүлбэр нь, Ерөнхий сайд асан С.Батболдын “...танай компанийг Тавантолгой ордод хувь эзэмшүүлэх чиглэлд зохих дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна” гэсэн утга бүхий албан бичиг. Уг хуурамч бичгийг 2009 онд үйлдэж, Хятадын талдаа үзүүлж байжээ. Улмаар дараа жил нь тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхболдын гарын үсэг бүхий “...Монгол Улсын Төр та бүхэнтэй хамтран ажиллаж болох гэж үзэн, Тавантолгойн орд газраас 63 хувийг нь эзэмшүүлэхээр Засгийн газар, УИХ дээр хэлэлцэж байна” гэсэн бичиг хүргүүлсэн байна.


Баримт 4: “Евроази интернэшнл инвестмент групп”-д ТАВАН ОРД БЭЛЭГЛЭСЭН БИЧИГ

Нийтдээ таван жил орчим үргэлжилсэн уг залилангийн явц дахь хамгийн жигтэй кэйсд таван ширхэг ордыг “Евроази интернэшнл инвестмент групп”-д бэлэглэнэ гэх агуулга бүхий албан бичиг ордог. Уг албан бичгийг 2009-2010 оны хооронд хэд хэдэн удаа хуурамчаар үйлдэж, Хятадын талдаа үзүүлжээ. Хуурамч албан бичигт дурдсанаар,

-Орхон аймгийн зэсийн орд,

-Сүхбаатар аймгийн төмрийн орд,

-Төв аймгийн алтны орд,

-Дорноговь аймгийн нүүрсний орд,

-Өмнөговь аймгийн Оюутолгой ордын зүүн урд байрлах нүүрсний уурхайнуудыг БЭЛЭГЛЭСЭН  байна.

Нэг ёсондоо, “Замын-Үүдэд танайх бүх зардлаа гаргаж, чөлөөт бүс байгуулах учраас бид найр тавьж, ТАВАН ОРД БЭЛЭГЛЭН дайлж байна” гэх талархлын үг аятайгаар ордуудаа хуурамчаар бэлэглэж явжээ.


Баримт 5: Чөлөөт бүсэд БАНК  байгуулахыг зөвшөөрсөн батламж илгээжээ

Эхний хуурамч гэрээгээр “Чөлөөт бүсдээ юу ч хийж болно. Өөрсдөө мэдээд дураараа дургиарай” гэх агуулгыг Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайдын гарын үсгээр оруулчихсан байдаг. Тиймээс ч дараа нь тэд энэ амлалтад дүйцэх юм олж итгүүлэх хэрэгтэй болсон гэх логик харагддаг. Энэ хүрээндээ Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий БАНК БАЙГУУЛАХ сертификат гаргаж өгч байжээ.

Ингэхдээ 2009 оны зургадугаар сард тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчийн Л.Пүрэвдоржийн хуурамч гарын үсэг бүхий “Банк байгуулахыг дэмжинэ” гэх албан бичиг илгээж, жилийн дараа сертификатаа илгээж, жүжгээ тавьсан байна.


Баримт 6: “Чөлөөт бүсэд КАЗИНО  байгуулахыг төрөөс дэмжинэ” гэсэн амлалт өгсөн хуурамч бичиг

Монгол Улсын Засгийн газрын сайд Л.Долгорын гарын үсэг бүхий албан бичигт “...Казино, амралт зугаалгын бүс хийхэд төрөөс дэмжин туслах болно” гэсэн бичгийг “Евроази интернэшнл инвестмент групп”-д илгээж байжээ. Уг  хуурамч бичиг 2009 оны долдугаар сард илгээгдсэн байна.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Эд хэрэглэлээ гамтай сайхан хэрэглэдэг айлд зочлогсод нь хүртэл хүндлэлтэй хандаж, үг үйлдлээ цэнэдэг. Харин замбараагүй, байгаа зүйлээ хайрладаггүй айлд зочлогсод орон дээр нь хамтдаа гарч, үсэрч дэвхэрч тоглодог билээ. Чухам ийм дүр зураг дээрх кэйсүүдээс харагдана. Ард түмнээ төлөөлж парламентын танхимд суугаа УИХ-ын гишүүн нь “Энэ ч ордыг аваад өгье, тэр ч банкийг байгуулаад өгнө. Газрыг дураараа ашиглаж болно” хэмээн гадны компанид ойлгуулж, тэд нь ч “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэн шиг загнасан мэт дүр зураглал үлджээ.

Хятадын бизнесмен эр ч тэр яаж бодохоороо тусгаар улсын нутаг дэвсгэрт өөрсдийн засаглал тогтоож, Тавантолгойн ордын 63 хувийг эзэмшиж, таван орд бэлгэнд авч болно гэж сэтгэснийг таахад бэрх юм. Ямар ч байсан тэд таван жилийн турш ийм үлгэрт итгэж, нэгэн үес Японд “Мэхний их дэлгүүр” хэмээн алдаршиж явсан Кёкүшюзан Д.Батбаярт 32.7 тэрбумаар залилуулжээ. Мөнгө мөртэй, өгсөн авсан нь ч нотлогдож буй тул Улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт Кёкүшюзан Д.Батбаяр унах нь үндсэндээ тодорхой болжээ. Гишүүн байхдаа ийм залиланг ичих сэтгэлгүй хийж явсан хүн эргээд дахин УИХ-д нэр дэвшсэн гэж бодохоор манай улсад олон асуудал үнэхээрийн буруу зүй тогтлоор өрнөж байгааг илтгэнэ.

Ж.МЯДАГБАДАМ


Гадны хөрөнгө оруулагчдыг залилсан асуудлаарх өмнөх контент:

БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
172 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кккк
Кккк
8 сар 14, 2020 08:29

Кукуш батбаяр нар ийм хэрэг хийсэн бол шууд цааз л юм бна даа. Өөр хэлэх үг �##�га даа.

Зочин
Зочин
12 сар 9, 2020 14:14
Reply to  Кккк

Хуурамч гарын үсэгээр гэнэ ээээ!Танил арга барил , үүнийг тэгээд хууль,хян�##�тынхан хуурамч гэж үзсэн юм гэнэ ээ!

Зочин
Зочин
12 сар 7, 2020 20:11
Reply to  Кккк

Юу дутсан гэж вэ ийм тэнэг юм хийх ч гэж дээ шун�##� уу юу вэ арай ч дээ

Ганаа
Ганаа
10 сар 26, 2020 08:53
Reply to  Кккк

Албан туша�##�д байхын тулд аймгийн дарга намыхандаа бие үнэлдэг, охид хүүхэн зөөдөг зуучилдаг, өвөрт нь оруулдаг, авлига авдаг, зөөдөг, хуваадаг, хууль бус бүхнийг хийгч �##�бан хаагч ххүг ын дарга ... кк агентлагийн дарга авгайн асуудлын т�##�аар мэдээлээч.

Зочин
Зочин
12 сар 2, 2020 01:53
Reply to  Ганаа

дорнодын ххүг ын дарга мөнхгэрэлийн асуудлууд хаа сайгүй яригдаад л байхын. аймгаараа томчууд нь хөлд чирэгдээд сандраад арг�##�аад нам дарж байгаа гэсээн

Irgen
Irgen
12 сар 20, 2020 03:13
Reply to  Зочин

estoi hogiin gar uu ene hun chini bausgalan bas ham heregten uu

Зочин
Зочин
10 сар 19, 2020 16:07
Reply to  Кккк

Яанадаа цэвэр з�##�илан байна ш дээ

Зочин
Зочин
10 сар 19, 2020 16:06
Reply to  Кккк

Шууд шорон шаах юм байна Батбаяр дуучин Баясг�##�ан баян нөхөр мөн биздээ

zochin
zochin
12 сар 8, 2020 15:44
Reply to  Зочин

Шоронд яваагүй, харин илрүүлсэн хүнд нь 4 жилийн хорих ял өгсөн. Ийм шүүх гэж байдаг л юм байна. Авилга хээл хахуулийг цэцэглүүлж бна. Илрүүлсэн хүнд нь хувь өгдөг байв�##� авилга арилна.

Батбаяр
Батбаяр
9 сар 1, 2020 22:40
Reply to  Кккк

Бүх хөрөнгийг хурааж аваашоронд хатаа

Эрка
Эрка
12 сар 7, 2020 21:51
Reply to  Батбаяр

Хөгийн урвагч , луйварчин ждүчин. Бүүр хэлэх үг олдохгүй юм.

Батбаяр
Батбаяр
9 сар 1, 2020 22:38
Reply to  Кккк

б

Иргэн
Иргэн
8 сар 14, 2020 08:29

Энэ бүгдийг мэдэж байсан ч мэдээгүй юм шиг явсан хууль, хян�##�тын байгууллагын улсууд одоо ч гэсэн ажилаа хийгээд явж л байгаа шүү!!! тэр хүмүүст хариуцлага тооцоогүй цагт энэ мэт нөхдүүд 2,3 жил суугаад гарч ирэх энүүхэнд байлгүй дээ...

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:19
Reply to  Иргэн

Одоо солино дүрмээ өөрчлөж байгаад солино бүгд баяртай гомдох хэрэггүй цүнх баригч нарыг бүгдийг солино

Зочин
Зочин
8 сар 14, 2020 08:37

УЛСЫН ШИГШЭЭ БАГТ ОРОХООР ХУЛГАЙЧ ЮМ Л ДАА

харамсалтай
харамсалтай
8 сар 14, 2020 08:56

Монголынг хуулийнхан хаана байсан юм вэ? ҮНЭН бол Батбаяр монголд нэг ч �##�хах ёсгүй болжээ. ҮНЭН ҮҮ?

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:21

Гишгэх газаргүй болсон шүү Ба...................................... ???????? гуай таныг бид хүлээж авахгүй таньд дургүй .......................

зочин
зочин
8 сар 14, 2020 09:07

хаа ч явсан явсан мэхэлж явах мэхний дэлгүүр шиг мэлхий юу

Зочин
Зочин
10 сар 20, 2020 00:05
Reply to  зочин

haha yag

Зочин
Зочин
8 сар 14, 2020 09:13

Эрүүл биш ээ Авгайтай нь сайн ш�##�га

Зочин
Зочин
8 сар 14, 2020 09:19

Монголын газар нутгийг булааж улс байгуулах гэсэн Үндэсний а улгүй байд�##�д зан�##� хийсэн үйлдэл байна. Тохирох ялыг өгөх ёстой

Зочин
Зочин
8 сар 14, 2020 09:21

Ёстой б�##�лаж өгчээ. Махан толгой нь буруу юмандаа сайн ажилладаг юм байна.

bxhdj
bxhdj
8 сар 14, 2020 09:27

aimar hun bna.. ee bvv uzegd..

Y####nBaysgalantai ni sain shalga.

Bvv uzegd....

Зочин
Зочин
8 сар 14, 2020 09:31

цааз юм даа

IrgenЗочин
IrgenЗочин
8 сар 14, 2020 09:37

Ovoo er shuu odoo shorondoo ochood mehee hiih l uldej dee. Meht mehendee

Enhee Boldoo
Enhee Boldoo
12 сар 10, 2020 02:15

Тийшүү

цочрол
цочрол
8 сар 14, 2020 09:41

Пөөх ямар аймаар юм бэ? санаанд багтамгүй юм.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 09:47

ккк

Олохонууд.Баатар
Олохонууд.Баатар
8 сар 14, 2020 09:49

Баримт байгаа бол шоронд хий. Захын луйварчин эх орон газар нутгаар тоглох эрх байхгүй. Газар шороо төрийн өмч,ард түмний Монгол хүний өмч.

зочин
зочин
10 сар 19, 2020 18:23

АН-с олигтой юм eр гарахгүй.Аймаар юм монгоыг ганцаараа зарчихсан юм бишүү.хөрөнгийг нь хурааж шоронд хий.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 09:49

Хуурамч биш жинхэнээсээ хамтран хийсэн хэргийг ганцаараа хүлээхээр найруулсан байхгүй юу!
Элбэгдоржийг одоо бариачээ!
Ийм ийм юмаа зохион байгуулж дуусахыг нь хүлээгээд чөлөөтэй явуулаад байхаа зогсоогооч Баттулгаа!

Зочин
Зочин
8 сар 17, 2020 09:32
Reply to  Зочин

МУУ ЮМ БОЛГОНД, ХУЛГАЙ ДЭЭРЭМ БОЛГОНД ОРОЛЦСОН АДГИЙН ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ НЭН ЯАРАЛТАЙ БАРИВЧИЛ. ХАМГИЙН ХАТУУГААР ЦЭЭРЛҮҮЛ. ОЛНЫ ШААРДЛАГА ЭНЭ.

зочин
зочин
8 сар 14, 2020 15:27
Reply to  Зочин

элбэгдорж мэдэж байсан учраас тэр хүнтэй уулзаж байгаа нь зургаас харагдаж байна, хувааж идээд 1 нь хэдхэн жил суугаад гарч ирнэ, Монгол улсын нэр төрийг ч энэ элбэгийг дагасан ховдын хэдэн луйварчид юман чинээ бодохгүй байжээ

Зочин
Зочин
8 сар 17, 2020 03:14
Reply to  зочин

Чамайг бодвол нэр төртэй итгэл үнэмшилтэй хүн

Зочин
Зочин
8 сар 14, 2020 22:46
Reply to  зочин

Шууд устага шун�##�тангуудийг !!!!

Зочин
Зочин
8 сар 14, 2020 15:15
Reply to  Зочин

unen tegsen ni todorxoi. bygd xamtragsad.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:47
Reply to  Зочин

Элбэгдоржид ямар пад байнаа! Харин темер зам барина гээд Батбаяраас 25 дахин их менге 280 сая $ буюу 800 тэрбум хулгайлсан Жэнког яар�##�тай огцруулж, баривчилж, ш�##�гаж, менгийг телvvлээчээ Цагдаа!

АРД
АРД
8 сар 16, 2020 13:24
Reply to  Зочин

Бүгдийг нь барих хэрэгтэй...

Цэцэгдэлгэр
Цэцэгдэлгэр
8 сар 14, 2020 10:00

Бүх гэрээг хүчингүй болгож Монголд учруулсан хохирлыг энэ тэргүүнд барагдуул дараа нь хариуцлагаа үүр

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:46

Угаасаа хуурамч хүчингүй юм чинь

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:03

Энэ �##�бан бичгийн гарын үсэг тамгыг Ганцхан tool ашиглаад цэвэрхэн хийчихэж болох зүйлийг яагаад ингэж хийв. Хятад т�##� нь ч тэр яааж ч харсан энэ зүгээр л crop.л чихсон гарын үсэгтэй �##�бан бичигт итгэсэн гэж бодохгүй байна.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 23:03
Reply to  Зочин

Тэнэг эргүү хар үхэр минь чам шиг ийм махан толгойтой юмнуудад ойлгуулж харуулах гэж зориуд тодруулсан байна. Эргүү үхэр ойлгож байна уу?

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:06

Олон Батбаяруудад ингэж з�##�илуулж байгаад Хятадууд хөрөнгө оруул�##�таа хамга�##�на гээд цэрэг оруулв�##� яана. Замын-үүдээс зуугаадхан км -н цаана хятадын хамгийн том цэргийн хамгийн байлдах чадвар сайтай цэргийн бүлэглэл бна .

Жанибек
Жанибек
8 сар 14, 2020 10:07

Хууль гууль болсон газарт хувийн тооцоо гэж юм хөгждөг дөө...болгоомжтой бгаарай төрийн авлигач нараа

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:11

Шоронд чаддаг юм бол 20 жил хийчих хэн ч чадахгүйээ

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:24
Reply to  Зочин

Хужаа нарын гарт �##�уулах новш бна доо..Хунхуузууд зүгээр мөнгөө өгөөд тавиад явуулахгүй биз дээ..Дор хаяж Арцат Виллаг газартай авах биз Хойт эцэг эх ч тиймээ сайн хүмүүс бишоп шүү..

Тогтүг
Тогтүг
8 сар 14, 2020 10:17

Боловсролгүй бөхчүүдийн эхний жишээ

Зочин
Зочин
8 сар 14, 2020 12:21
Reply to  Тогтүг

Юун эхний гэж баярсайхан гээд з�##�ь мэхний аварга за тэгээд зөндөө зөндөө

Зочин
Зочин
8 сар 14, 2020 13:02
Reply to  Зочин

З�##�ьны их дэлгүүр болжээ

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:19

Заваан новш бна шд. Тэр тэнэг дагвадоржоос ялгаа �##�га

Aki
Aki
8 сар 14, 2020 13:05
Reply to  Зочин

Shorond ni hii p###ag

ЯЛЫ НЬ үүрүүлээчээ!!!!
ЯЛЫ НЬ үүрүүлээчээ!!!!
8 сар 14, 2020 10:30

энэ 1 ЗАЛИЛАГЧ ЛУЙВАРЧИНД ялы нь үрүүлээчээ!!!!!!!

Irgen
Irgen
8 сар 14, 2020 10:37

УИХ гишүүн байхдаа баахан хужаа дагуулаад л энд тэнд уулзаад яваад байсан юм. Надад япончууд хөрөнгө оруулна гэж яръдаг нь ш�##� худлаа. Японд үнэхээр нэр хүндгүй нөхөр шүү дээ. Ийм л адгийн луйварчин дахьж нэр дэвшээд байсан юм.

иргэн
иргэн
8 сар 14, 2020 10:37

эднийг ингэж Өөгшүүлж байгаагийн Хууль хучнийхэн ч хамтарсан байж магад, мэдсэн ч мэдээгүй царай гаргаж явсан Хууль цагдаагийнхан ч Буруутай

Mgl
Mgl
8 сар 14, 2020 10:43

hvzvvg ni synga

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:43

баярл�##�аа. Ийм мэдээллээр хууль бус ажиллагааг таслан зогсоогоорой. Монгол улс хуульгүй юм шиг, юу дуртайгаа хийж болдог юм шиг аашилж байсан муу хүмүүсийг таниулаарай. Ард түмэн хөөгөөд явуулахаа мэдье

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:51

Ифм том з�##�илангийн хэрэг ямар бага ялтай юм бэ! 2-10 жил. Шүүх 2 жил өгнө биз

sss
sss
8 сар 14, 2020 10:52

Ugaasaa l Yapond baihiin zalilan hiij olon Yaponiig z##lsan gar daa. Neg muu manguu tolgoitoi buhiig manaihan huurguchihsun. Yadaj oligtoi buh ch baigaagui, dandaa zugtaj, huurch davdag.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 10:55

Б�##�ай амьтан хүн гэж яваад яанаа арга хэмжээгээ авахгүй байв�##� ард түмэн энэ м�##�аас арга хэмжээгээ. авна шүү

зочин
зочин
8 сар 14, 2020 10:59

б�##�ай новшийг шоронд нь хатаа ханаж цаддаггүй махан толгойт ийм тэнэг сэтгэлгүй шун�##�тай арчаагүй новшийг төрүүлсэн ээж аав хөөрхий

Баясаа
Баясаа
8 сар 14, 2020 11:02

кекшу шун�##�ын тулам юмаа. юугаар дутлаа гэж хогээ чирнэ вэ? элбэгдорж запж огч хувь хуртсэн байлгуй. Сайн ш�##�гах

dsda
dsda
8 сар 14, 2020 11:08

za aaviin haalga tataj dee Batbayr guai haha

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:10

Шоронд хий энэ хулгайчийг

Доржоо
Доржоо
8 сар 14, 2020 11:10

Улаан луйварчин шэж ийм л хүнийг.хэлнэ. М.Энхболдын гарын үсгийг дуурайлгаж зурсан бичгийг нь харж байлаа. Бузартай хог шүү. Эхнэо Баясг�##�ан нь Манай Даваагийн хөрөнгө мөнгөний хажууд С.Жавхлангийн мөнгө д�##�айг ш�##�баагтай харьцуулна гэж бла

unen
unen
8 сар 14, 2020 11:12

uursduu iim batlamj bichij ugchuud hereg bishdeed irenguut huurhii muu Batbayriigaa yvuulchij baigaa um bishuu herev Elbegdorjiig shalgaagui bsn bol ene chigeeree yvaad duusah bsn bh edgeer luivarchdiin ariig daadag Nymdorj aijlgui bolson

Shinjeech
Shinjeech
8 сар 14, 2020 11:12

Haha ulger zohiohiig uzuuledeg boljee onoo cagt. Yum ni butehee bnguut l huuramch boldog boljee odoo cagt. Ingej yrij bichij bgaa ni harin jinhene zalilan gedgiig l oilgoh heregtei. Chinii omnoos useg zuraal say say nogoon avaad bdgiin gen

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:18

Ёо ямар аймаар юм бэ? улс төрийнхөнийг бүгд хулгайч гээд бадаг үнэн юм байна. Итгэмээргүй юмаа яанаа ингэж газар шороог минь байхгүй болгодог юм байна шүү энэ хэдэн з�##�уучуудад баяр хүргэе ийм юмыг ил болгодог 5 з�##�уусаа ажлаа гүйцэд хийх л

Ulaan
Ulaan
8 сар 14, 2020 11:18

Yuu dutlaa gej ingene we Arai ch dee DEEREMCHID

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:19

АН-ын хулгайч луйварчин дээрэмчид гэдгийн төлөөлөгчид гэдэг чинь энэ.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:22

Тэнэг хүүр юм аа, японд бхдаа л овоо юм олсон, якуза, ама хоролдог хамако гээд өвгөн гээд олон хүнээс ханг�##�ттай юм с�##�гасан даа. Тэгээд зогсдоггүй улам цаашаа шаачийн биш үү?

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:24

Ийм баримт бичгүүдийг хүлээн авч байсан ЗАХИРАЛ тийм тэнэг хүн байв уу. Эсвэл нэр дурдагдаж байгаа сайдууд хуйв�##�даж авилга авсан уу гэдэг сонин байна. Бараг ХАМТРАГЧИД байсан болов уу даа.

худлаа
худлаа
8 сар 14, 2020 11:31

Ногоодуул нь гарын усгээ огсон авдаг юмаа авсан боловч ийм дээрээ тулахаар кокшузаан хар толгойгоороо даана. Мафийн тохиролцоо

Монгол хүн
Монгол хүн
8 сар 14, 2020 11:45

Сайн байна. Идээд бай, идээд бай. Бас дахин идээд бай. Хэзээ хагарахыг нь харъя.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:47

Хуурамч гэдгийг нь хэн бат�##�сан бэ? Хань хамсаатнууд л байж таарна энэ Элбэгдорж тэргүүтэй нөхөд, яаж ч бодсон хуурамч бичиг хийгээд явна гэж байхгүй. Баригдах дээрээ болохоор Батбаяр нь хэргээ үүрэхээр тохирчээ

Монгол
Монгол
8 сар 14, 2020 11:55

ёстой Ичиж үхмээр юмаа.ямар хүн гэхээрээ ийм тэнэг байдаг байнаа.бүх хөрөнгийг хурааж,насаар нь шоронд байлгах ч багадсан шийтгэл байна.

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
8 сар 14, 2020 11:56

Нэр �##�драа ашиглана гэж энэ дээ. Ард түмний итгэлийг зөвхөн өөрийнхөө ашиг сонирхол, луйврын төлөө ашиглах гэж эрх мэдэлд улайран хүрдэг энэ мэтийн хүмүүсийн нэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн �##�дартай хавдрын эмч гэгддэг Чинбүрэн юм шү

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
8 сар 14, 2020 11:58

Алдартай эмч гэгддэг Чинбүрэн гавьяат Монголд ганцхан байгаа хавдрын эмнэлгийн эмч, удирдлага гэдгээ ашиглаж, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа ганц аж ахуйн нэгжийг хууран мэхлэхээр онилсон нь энэ Д.Батбаярын үйлдэлтэй төстэй юм байна

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
8 сар 14, 2020 11:59

Хэрэв энэ аж ахуйн нэгж өчнөөн бэрхшээл, шантаажийг даван Хавдрын эмнэлэг бариагүй байсан бол Ж.Чинбүрэн гавьяатын хууран мэхлэх сэдлийг төрүүлэхгүй л байсан байх даа.

Иргэн
Иргэн
8 сар 14, 2020 11:58

энэ ч харин ёстой амилсан чөтгөрөөс дор нөхөр үү.

Одоо тэгээд тавилан юм даа...
Одоо тэгээд тавилан юм даа...
8 сар 14, 2020 12:01

Одоо тэгээд тавилан юм даа гэдэг байхаа. Хууль шүүхийн байгууллага хууль зүйн хариуцлага оногдуулж чадаж эсэхийг харах л үлдлээ дээ. Энэ төрд энэ ганц бөхөөр тогтохгүй олоон "бөхийн б�##�аг" цагаа хүлээгээд бугшиж байгаа. Хэрэг хуучирдаггүй!

Ббл
Ббл
8 сар 14, 2020 12:02

Монгол дотроо дахин улс байгуулах гэсэн хэсэг нөхдүүд мэр сэр харагдаад байна шүү. Эхнэрийг нь сайтар ш�##�гах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button