ЭРҮҮЛ МЭНД
ЭХЭМҮТ үзлэгийн цаг товлох нэмэлт цэг ажиллуулж эхэлжээ

ЭХЭМҮТ-ийнхөн харьяаллынхаа эх, хүүхдэд үйлчлэхээс гадна 21 аймаг, есөн дүүргээс онош тодруулахаар ирсэн болон эрсдэлтэй жирэмсэн ээжүүд, нярайд эмнэлгийн тусламж үзүүлдэг учраас байнгын ачаалалтай байдаг.
Тиймээс хүүхдээ үзүүлэх цаг авахаар дугаарлаж буй эцэг, эхчүүдийн дунд өдөр бүр шахам л маргаан гардаг аж. Тус төвийнхөн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилгоор үзлэгийн цаг товлох нэмэлт цэг ажиллуулж эхэлжээ.
Ингэснээр иргэд эмнэлэгт дугаарлах шаардлагагүйгээр ажлын өдрүүдэд 08.30-16.50 цагт дараах утсаар холбогдож, цаг товлох боломж бүрдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.