Нийгмийн

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021” улсын хэмжээнд зарлагдлаа

“Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ улсын хэмжээнд зарлалаа.  Хөтөлбөрийн зорилго  “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.  Хөтөлбөрийн хамрах хүрээ  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна. Тавигдах шаардлага: 1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4-р курсын өдрийн ангийн оюутан байх.Үүнд: 

  • Уул уурхайн ашиглалтын технологи 
  • Геологи 
  • Инженер геологи 
  • Гидрогеологи 
  • Уул уурхайн менежмент 
  • Уул уурхайн маркшейдер 
  • Ашигт малтмалын баяжуулалтын  технологи  
  • Уурхайн машин тоног төхөөрөмж 
  • Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт  
  • Агрономи 
  • Хөрс судлал, агрохими 
  • Ойн инженер 
  • Экологи, байгаль хамгаалал 
  • Байгаль орчны нөхөн сэргээлт 
  • Цахилгааны инженер; 

2. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;   3. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцсон байх;  4. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;  Бүрдүүлэх материал:  

  1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;  
  2. Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;  
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг; 
  4. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь; 
  5. “Хариуцлагатай уул уурхай миний бодлоор...” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/. 

Материал хүлээн авах  Материалыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн оффисын ресепшн дээр эсвэл шуудангаар хүлээн авна.  Оффисын хаяг: 15160 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, Финанс төв, “Эрдэнэс-Тавантолгой” ХК.  Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.  Шалгаруулалтын дүнг зарлах  Ажлын хэсэг байгуулан 30 оюутныг шалгаруулж, батламж олгох өдрийг шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ. Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг бөгөөд үүнээс ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.  Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Утас: 976-75055555 /707/ Цахим хаяг: [email protected] Веб хуудас: www.ett.mn 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 26, 2020 11:00

1072 ЯАСАН БЭ СОНГУУЛЬ ЧИНЬ ДӨХӨЖ БАЙГАА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button