УЛС ТӨР
“Э.Батшугар Ерөнхийлөгчийн зөвлөх болсноо мэдээгүй яваа”

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, ШИНЭН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнжаргал нар өнөөдөр хэвлэлийн хурал хийн, хамтран ажиллах бичигт гарын үсэг зурав. Ингэснээр дээрх гурван нам орон нутгийн ээлжит сонгуульд хамтран оролцохоор болсноо дуулгалаа.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Батшугар Ерөнхийлөгчийн зөвлөх болсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Энэ талаар би мэдэхгүй. Өчигдөр түүнээс асуухад мэдээгүй яваа гэсэн. Энэ асуултад Ерөнхийлөгчийн талынхан тодорхой хариу өгөх байх. Ямартай ч бид энэ талаар мэдэхгүй” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.