ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны лабораторийн барилгын ажлыг түргэвчлэхийг үүрэгдэв

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ХӨСҮТ-ийн Биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораторийн барилгын явцтай газар дээр нь ирж танилцлаа. Тус барилгын ажил 2014 онд эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.
Одоогоор барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Дэлхий дахинд шинэ коронавирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой ХӨСҮТ-ийн орыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор барилгын ажлын явцыг түргэтгэх, дээрх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэг болголоо.
Энэ үеэр ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, гүйцэтгэгч байгууллага болох “Энигма” ХХК, Барилга хөгжлийн төв, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, холбогдох бусад албадын дарга нар байлцав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бусад оронд эмнэлэг бариад байхад ганц эмнэлгийн барилыг ашиглалтанд оруулж чадахгүй байхдаа яахав дээ