НИЙГЭМ

Тав дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүхэд төрүүлжээ

Энэ сарын 6-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэгэн ээжийн тав дахь төрөлтөөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлсэн байна.

Ингэснээр тэд найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болж буй юм. Ихрүүд 1900 грам, 2000 грам, 2100 грам жинтэй төрсөн бөгөөд эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгодог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
11 сар 10, 2020 17:09

хөөрхөн юм бэ баяр хүргий

Холбоотой мэдээ

Back to top button