НИЙГЭМ
Халдвартай жолооч явсан маршрутаа худал мэдүүлжээ

Коронавирусийн халдвар илэрсэн ачаа тээврийн жолооч, түүний эхнэр, хадам ээж, дүү, дүүгийн ойр тойрны хоёр хүнээс халдвар илэрсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Хэвлэлд мэдээлснээр дээрх иргэдийн мэдээллийг цуглуулах явцад коронавирусний халдвар авсан иргэн Д нь явсан маршрут, уулзсан хүмүүсийг худал мэдүүлсэн тухай мэдээлжээ. Ийн мэдээлэхдээ халдвартай иргэн Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээ, Сансарын CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөрөө бэлэн мөнгөөр өгсөн тухай онцолжээ.
Түүнчлэн өчигдөр /2020.11.12/ шуурхай зарлагдсан УОК-ын хуралдааны үеэр тээврийн жолооч болон ойрын хавьтлын хүмүүс явсан маршрут, мэдээллийг худал мэдээлж байгааг цухас дурдсан билээ.
Г.УЯНГА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.