Нийслэлийн төсвийг 20 тэрбумаар “зузаатгагч” ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Замын цагдаа нар ямар нэг шалтаг эрж хайж байгаад заавал торгоод явуулдаг талаар та ч, би ч зөндөө сонссон доо. Байнга харааж зүхүүлж байдаг тэр цагдаа нар чинь яг үнэндээ хийх ёстой хуваарьт нормоо биелүүлэх гэж байгаа нь л тэр.

Яагаад гэвэл зөвхөн Тээврийн цагдаагийн алба жил бүр 20 орчим тэрбум төгрөг олж, төсөв бүрдүүлэх ажил хийдэг нь Нийслэлийн төсвийн тайлангаас харагдаж байна. Тодруулбал 2020 онд 20 тэрбумыг төвлөрүүлсэн бол 2021 онд дахин 20 тэрбумыг төвлөрүүлэхээр төсөвт тусгажээ.
Нийслэлийн 2021 оны төсөвт хотын төсвийн нийт орлого 819 тэрбум төгрөг байхаар баталжээ. Түүний хамгийн өндөр дүн буюу 750 тэрбумыг Нийслэлийн татварын газар бүрдүүлдэг бол Тээврийн цагдаагийн газар 20 тэрбумаар удаалж байна.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 5.6 сая хүн, 73 мянган аж ахуй нэгж нийт 173 тэрбум төгрөгөөр торгуулсан байна гээд бод. Энэ нь нийслэлийн төсөв 173 тэрбумаар “түрийвчээ зузаатгажээ” гэсэн үг.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 57 үйлдлийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэхээр хуульчилсныг та мэдэх үү. Өөрөөр хэлбэл таныг зогсоохдоо 57 шалтгааны аль нэгээр нь торгодог гэсэн үг байх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жолооч нар аа,
Дүрмээрээ, намбатай, хүлээцтэй, хүндэтгэлтэй л явцгаачих л даа. Сумъяабазарт мөнгө өгөхөө болъё. Зүгээр л зөрчил харж, торгодог хүмүүс Хууль батлуулчихаад нийслэлийн иргэдээр төсөв бүрдүүлэхийн тул ажиллаж байна ш дээ. Манайхаан, ямар ч торгууль төлөхгүйн төлөө хичээцгээе!!!
Дүрэм зөрчиж торгууль төлчихөөд дараа нь бүү гоншигно. Зүгээр байхад чинь хэн ч торгохгүй
ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЭЭД , ХУУЛИА МӨРДӨӨД ЭРХ , ҮҮРГЭЭ УХАМСАРЛААД СОЁЛТОИ ЯВЦГААЧИХ , ТЭГЭЭД ДАРАА НЬ ЯРИХ ЮМАА ЯРИЛДАА ...
Дүрмийн зжрчлөө больё гэж бодъё Замын цагдаа Та нарыг чирч аваачиж мөргөлдүүлээд. түлхэж онхолдуулаад. зогсоож архиар шахаад байна уу? Тэдний хүчинд хэдэн цаг түгжирлээ гэж дэлбэрчих дөхнө Байхгүй бол 72 цагийн таг зогсолт шүү дээ Сэхээрцгээ
Dajgyi 200k orkiig 100k torgood l bolloo!!! Baga bna aa tom city baij