Нийгмийн

БАРИМТ: СҮҮ ХК гомдол гаргасан хэрэглэгчид “ХУЛГАНА БАЙХ БОЛОМЖГҮЙ” гэдэг хариулт өгчээ

Үндэсний тэргүүлэгч үйлдвэр "Сүү" хувьцаат компанийн “Амтат тараг”-аас үхсэн хулгана гарч ирсэн талаар нэгэн хэрэглэгч өчигдөр цахим хуудсандаа бичлэг зураг хийж нийгмийн сүлжээг шуугиулсан билээ. 

Түүний хувьд өнгөрсөн баасан гарагт буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт орших авто вокзалын ойролцоо байрладаг Сансар супер маркетаас уг таргийг худалдан авсан байна. Тэрээр худалдан авсан таргаа хүүхэддээ өгсөн ба хүүхэд нь гүйлгээд байсан нь сэжиг төрүүлсэн бөгөөд таргийг бараг дуусч байхад нь дотор нь үхсэн хулгана байгааг мэдэж шууд цахим орчинд баримт болгон бичлэг хийж нийтэлсэн байна. Түүнчлэн уутнаас нь гаргахгүй ийнхүү зохих газар нь харуулахаар  баримтжуулсан хэмээн бичлэгт дурьдаж байлаа. 

Харин СҮҮ ХК-ний зүгээс тухайн хэрэглэгч рүү 

“Энэ ямар ч боломжгүй. Та хүсвэл манай үйлдвэрийн шат дамжлагатай танилцаж ийм зүйл байх боломжгүй гэдгийг харж болно. Манай зүгээс маргааш шүүхэд өгнө гэдгээ гомдлыг сошиал орчинд тавьж компанийн бүтээгдэхүүний нэр хүндэд халдсан хүмүүст хэлсэн байгаа. Баярлалаа.” хэмээн хариуг өгчээ. 

-СҮҮ ХК ГОМДОЛ ГАРГАСАН ХЭРЭГЛЭГЧИД МӨНГӨ ӨГЧ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ УСТГУУЛСАН УУ-

Гэвч хэсэг цаг хүрэхгүй хугацааны дараа гомдол гаргасан хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн СҮҮ ХК-тай холбоотой нийтлэлээ устгасан байлаа. Үүнийг цахим орчинд иргэд СҮҮ ХК түүнд мөнгө өгч устгууллаа хэмээн таамаглав. Бид тухайн хэрэглэгчтэй холбогдох гэж оролдсон ч тэрээр бидэнд хариу өгөөгүй юм. 

Харин СҮҮ ХК-тай холбогдож энэ талаар хариулт хүсэхэд, 

“Сайн байна уу тун удахгүй бид албан ёсны хариу өгнө. Гомдол гаргагч иргэнд мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудаар асуудлаа шийдүүлэх боломжтой тухай хэлсэн байгаа. Баярлалаа.” хэмээн хариулт өгч хэсэг хугацааны дараа энэ мэдээлэл байх боломжгүй талаар албан ёсны мэдээлэл цацсан юм.

Ямартай ч энэ хэргийн шалгалтыг албаныхан тогтоох нь уу эсвэл ингээд дарагдах нь уу гэдэг нь өнөөдөр тодрох биз. Гомдол гаргасан хэрэглэгч бүх мэдээллээ устгаж нам гүм болсон нь ихэд сэжигтэй байгаа юм.

Сануулахад, Сүү ХК өмнө нь үйлдвэрээс гарсан төмөр гайктай /эрэг боолт/ зайрмаг худалдаалсан гэх мэдээлэл гарч байсан хэдий ч гомдол мэдүүлсэн хэрэглэгчид ямар нэг хариу өгөлгүй мэдээлэл дарагдсан байдаг. 

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 12, 2020 04:46

Amoxicillin Abdominal Painin Children Is Amoxicillin Good Discount Elocon C.O.D. Can I Purchase With Free Shipping [url=http://cialibuy.com

LesOrdiff
LesOrdiff
2 сар 5, 2020 03:23

Mail Order Fedex Shipping Worldwide Fluoxetine Adofen Price http://buycialisuss.com - Buy Cialis Acheter Viagra Avec Paypal Cialis Femara To Buy Without Prescription

MatFuse
MatFuse
2 сар 6, 2020 12:59

Tretinoin Cream Uk http://cheapcialisir.com - Buy Cialis Cialis Tadalafilo Cialis Viagra Cost

Холбоотой мэдээ

Back to top button