ДЭЛХИЙ

Засгийн Газраа шүүмжилсний дараа Жэк Ма алга болжээ

Хятад гаралтай тэрбумтан Жэк Ма хоёр сарын турш өөрийн сошиал хаягууддаа нийтлэл оруулаагүй бөгөөд олны нүдэнд өртөөгүй байна. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Шанхай хотноо болсон чуулганд оролцохдоо улсынхаа банк зохицуулгыг “хөгшчүүлийн клуб” хэмээн шинэчлэх шаардлагатай гэсэн юм.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа БНХАУ-ын Засгийн Газар “Алибаба” группийн охин компани болох “Ant Group”-ийн хөрөнгийн бирж дэх нээлтийг зогсоосон байна. “Ant Group” нээлтийн өдрөө 34.5 тэрбум долларын ашиг олж хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том IPO (Initial Public Offering) болох байсан юм.

Хятадын Коммунист намын дарга Ши Жиньпинийн тушаалаар “Ant Group”-ийн IPO-г зогсоосон хэмээн үздэг аж. Үүний дараа Алибаба группийн эсрэг монополийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Жэк Ма аравдугаар сарын 10-наас хойш Твиттер хуудсандаа нийтлэл оруулаагүй бөгөөд өөрийн санаачилсан “Africa’s Business Heroes” телевизийн шоу нэвтрүүлэгт шүүгчээр оролцох байсан ч чадаагүй юм. Түүний орон Алибаба компанийг хамтран үүсгэн байгуулсан Люси Пэн оролцсон бөгөөд тус шоуны албан ёсны веб сайт дахь шүүгчдийн зургаас Жэк Маг хассан байжээ.

Алибаба группийн төлөөлөгч үүний талаар мэдэгдэл хийхдээ Жэк Магийн ажлын төлөвлөгөөнд давхцал гарсан тул шүүгчээр оролцож чадаагүй хэмээсэн юм.

Өмнө нь Хятадын чинээлэг хөрөнгө оруулагч Рен Жичианг Ши Жиньпиний “КОВИД-19”-ийн эсрэг авж буй арга хэмжээг шүүмжлэн түүнийг “алиалагч” хэмээсний дараа ор сураггүй алга болсон. Тэрбээр зургаан сарын турш алга болсны дараа авилгын гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн 18 жилийн хорих ял сонссон байна.

Б.БУЯНДОРЖ

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Коммунист
Коммунист
1 сар 5, 2021 16:12

Хөөрхии Жак мэ буруу газар төрсөнөө мартжээ. Амнаасаа блж �##�уулдаг газар чинь зөвхөн Гятад шүдэ. Одоо нэг шоронд ялаа хүлээж суугаа бхдаа.

хэхэ
хэхэ
1 сар 6, 2021 01:56

Хятад бол засаг төр нь шууд л иргэнээ хулгайлна аймаар газар шүү.

Холбоотой мэдээ

Back to top button