"Баттүшиг ба Цэлмүүн сан' анхны санхүүжилтээ боловсролын салбарт зориулжээ

Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг “МАК”-ын захирал Н. Цэлмүүн нар саяхан хуримласан. Тэдний хуримд хосуудын ах дүү, найз нөхөд, гадны зочид төлөөлөгчид гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн аж.
Ерөхний сайд Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшиг, МАК-ын Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн нар хуримаа хийхдээ зочдоос бэлэг дурсгалын зүйл аваагүй. Харин “Баттүшиг&Цэлмүүн” сан байгуулж хандив өгөхийг хүсэж, Боловсрол, Эрүүл мэндийн салбарт туслах зорилготойгоор 2018 онд байгуулсан юм.
Энэ тухайгаа Н.Цэлмүүн өөрийн цахим хуудсанд:
“Баттүшиг бид хоёр ярилцаад өөрсдийн зүгээс өнөөгийн нийгэмд бага ч болтугай тус нэмэр болох зорилгоор “Баттүшиг ба Цэлмүүн сан” ТББ-ыг байгуулсан билээ. Бид хувь хүнд чиглэсэн хандив, тусламж гэхээс илүү хэтийн сайн сайхны төлөө, ирээдүйн үр хойч үеийнхэн, үр хүүхдүүд маань амьдрах илүү сайхан, илүү ухаалаг нийгмийг бий болгохын төлөөх үйл ажиллагаанд нэгдэж, дэмжиж ажиллая гэсэн бодолтой байдаг.
Ингээд сан маань АНУ-ын Эмори их сургуулийн 20 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд боловсруулагдсан “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” хөтөлбөрийг сургуулийн өмнөх насны, суурь, их дээд, мэргэжлийн боловсролын төвшинд нэвтрүүлэх зорилго бүхий төсөлд анхны санхүүжилтээ зориуллаа.
Хөтөлбөрийн гол агуулга нь манай улсын боловсролын системд тусгагдаагүй байдаг суралцагчдын зан авираа төлөвшүүлэх, ёс зүйд суралцах, нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчны доройтол зэргээс эхлээд хүний суурь үнэлэмж хүртэлх шинжлэх ухааны судалгааны ололтуудаар дэлгэрүүлэн баяжуулсан өргөн хүрээний боловсролыг олгоход чиглэгдэнэ.
Энэхүү хөтөлбөр нь цэцэрлэгийн насны хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын насны онцлогт тохирсон арга зүйд тулгуурлах ба багш, сурган хүмүүжүүлэгчид тусгай гарын авлага, сурах бичгээр хангагдах юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа А.Батцэнгэл ахдаа болон багш, профессорууд, нийт орчуулагч, редакторууд, дэмжин ажиллаж буй аж ахуй нэгж байгууллагуудад талархлаа илэрхийлье” гэжээ.
Б.АМАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ их байг�##�ийн хишгийг хүртсэн юм чинь бага ч гэсэн буян үйлдэх нь зөвөө