ДЭЛХИЙ

Осама Бин Ладены хүү алагдсаныг АНУ-ын тагнуулынхан баталлаа

Аль Кайда бүлэглэлийн толгойлогч агсан Осама Бин Ладены хүү Хамза нас барсан болохыг АНУ-ын тагнуулын албанаас нотоллоо. Гэхдээ Хамза Бин Ладенийг хаана, хэзээ амиа алдсан талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Хамзагийн тухай мэдээллийг АНУ-ын засгийн газар өнгөрсөн хоёр дугаар сард нэг сая доллараар худалдаж авахаа зарлаж байсан.

Хазма Бин Ладеныг 30 орчим настай гэж үздэг. Тэрээр 2011 оны тавдугаар сард АНУ-ын тусгай хүчнийхэн Пакистанд эцгийнх нь амийг хороосны өшөөг авахаа амалж, Арабын хойгийн ард түмнийг бослого гаргахыг уриалж байсан. Түүнчлэн Хамза Бин Ладен нь АНУ болон бусад оронд халдлага үйлдэхийг уриалсан аудио болон видео бичлэгүүдийг ихээр түгээх болсон юм.

Түүнчлэн Саудын Араб өнгөрсөн гуравдугаар сард түүнийг иргэний харьяаллаас хассан юм.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button