УЛС ТӨР

С.Чинзориг: А.Ариунзаяа сайд фэйсбүүкээр ажлаа явуулахаа боль

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Амаргүй цагт та бүхэн томилогдож байна. Төрийн нэг албан хаагч хариуцлага алдвал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог жишиг тогтчихлоо гэдгийг хатуу санаж ажиллах хэрэгтэй.

Өнгөрсөн  зургаан сар УИХ, Засгийн газар хоёр ойлголцож, бие биенээ дэмжиж ажиллах тал дээр асуудалтай байсан. Ц.Нямдорж сайдыг дэмжиж байна. Их түшиг болох болов уу. Зарим нь төрийн албаны дадлага туршлагагүй залуучууд ороод ирлээ.

Боловсролын сайдад нэр дэвшигч оюутны сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг анхаармаар байна. Их дээд сургуулиуд төлбөрөөр үйл ажиллагааны зардлыг 100 хувь санхүүжүүлдэг тогтолцооноос хэзээ салах вэ. Энэ хөдөөгийн ядарсан иргэдэд дарамт болж байна. Орон нутагт цахим хичээлд орж чадахгүй байна.

А.Ариунзаяа сайдыг зургаан сар дэмжиж ажилласан. Нэг удаа хатуухан үг хэлээгүй. Залуу хүн ажилдаа сураг гээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажлаа явуулахаа болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдралд буумаар байна. Иргэдээ ажилтай, орлоготой болгох асар олон ажил бий. Энэ бодит ажил руугаа ормоор байна. Төрийн албан хаагчдыг халж солиод бужигнуулаад баймааргүй байна. Ийм байдлаар ажил хийвэл хариуцлага тооцох асуудлыг ярина.

Сайд нар яамны бүтэц сольдог энэ ажил үргэлжилж, дуусаагүй байгаа шүү. Ц.Нямдорж сайдаа үүнийг засч залруулаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв хэлжээ наад сурт�##�чилгаа өөрсдийгөө соши�##�аар магтуулдагаа боль та нар хийх ёстойгоо л хийж байгаа худлаа гаруудаа

ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ

ОЮУН-ЭРДЭНЭ ЧИ ХНХ-ЫН САЙД АРИУНЗАЯАГ ЯАГААД СОЛИОГҮЙ ЮМ БЭ. АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХҮН ШҮҮ ДЭЭ. ЧИХНЭЭС ЧИНЬ ХОНХ УЯНА ДАА.

Хэрүүлч мөрдөгч
Хэрүүлч мөрдөгч

Ариунзаяа сайд сайн ажиллаж байгаа шүү дээ. Та нар ховжив зөөж буй хүмүүсийн үгэнд ороод бүлэглэл маягийн хэлбэрийг үүсгэж буйгаа болиорой. Сайд Ариунзаяа сайн ажиллаж байгаа шүү. Хөлсний юмнуудын явуулга байна, гүтгэлгийн шинжтэй.

Зочин
Зочин

Хуучин ХНХ -нь сайд Сонгууль будлиантуулж 1 намыг ялуулж гарч ирсэн! Өөрөө маш муу ажилласан! Тэтгэврийн насыг нэмсээр,шимтгэл төлөх жилийг ч нэмж! Ард түмэнд маш хохиролтой! Олон жил гадаадад дотоодод ажилгүй байсан хүмүүс НД дэвтэргүй,хууль өөрчилсөнийг ч мэдэхгүй хохирч байгаа! Нөхөн төлөлтийг хэсэгчилсэн ,маш их мөнгө төлж нөхөхөөр бат�##�сан! Хорлонтой 1973 онд төрсөн хүн 24-25 жил шимтгэл төлөх ёстой болж! Тасарв�##� насандаа ч гарч чадахгүй! Эмэгтэй хүн 2,6- эр хүн 4-5 жил ухарч эм57,6"сар-эр 64,65 настай тэтгэвэрт гарахаар болжээ! Шинэ сайд- А.Ариунзаяа нь богино хугацаанд маш сайн ажиллаж Ил тод мэдээлэл сайтай! Бодитоор х�##�амжын үйлчилгээг хэрэгжүүлж, шинээр илүү сайн хууль тогтоомжыг өргөн барьж батлуулхаар,х�##�амжаас Хөдөлмөррүү шилжүүлэх, Баруунд- нийгэм эдийн засаг улс төрийн боловсрол эзэмшсэн, мэдлэг туршлага арвинтай! Өөрчлөлтийг хийж чадах сайд шүү!

Ахмад ажилтан
Ахмад ажилтан

Чинзориг бол ХНХ-ын яамыг үйл ажиллагааны хувьд дампууруулсан гэмт хэрэгтэн, цахим засагл�##�ыг ойлгодоггүй нийгмийн хоцрогдлын туйл. Үнэндээ нийгмийн хамга�##��##�, х�##�амжийн хавтгайл�##�т, тэтгэвэр тэтгэмжийн бодлогын гажууд�##�, с�##�барын боловсон хүний завхр�##� бол Чинзоригийн үйлдсэн нийгмийн гэмт хэрэг. Энэ бүгдийг засаж з�##�руулахад Оюун-Эрдэнийн ЗГ, Ариунзаяа сайдын зүгээс их зүтгэл, цаг хугацаа шаардах учир тус с�##�барын хоцрогдсон, чадваргүй ажилтнуудын х�##�аа сэлгээг зоригтой хийж, шийвэртэй ажиллах хэрэгтэй.

Сонгогчдын нэгэн
Сонгогчдын нэгэн

УИХ-н гишүүн Д.Ганбатын хэлсэнчлэн АЖЛАА САЫН ХИЙЖ БУЙ ХҮНИЙГ ГАЗРЫН ГАВААР ОРТОЛ МУУЛНА гэж энэ шүү дээ.Хуруу хумсаа хөдөлгөж чадахгүй үхээнц хүний сүгнүүд чимээгүй байв�##� ямар бэ?!@@21-р зуун цахим тёхникийн дэвшил цойлсон нийгэм гэдгийг яруу тодоор харуулж байгаа сайд шүү дээ.Бүү атаарх.Та насны хишиг,хүүхдийн мөнгө ...авах гээд банкны очёрт харуул,тёллёрийг царайчилж явахааргүй боллоо шүү дээ.Үүнийг дэвэргэгч нар нөгөө т�##�аар хүнсний толан луйвардаад хүнсээ аваад жипэндээ суудаг нөрхдүүд байх шүү.Та нарт одоо төрөөс мөнгө хусах боломжийг чинь хааж өгнө...

Холбоотой мэдээ

Back to top button