Нийгмийн
Асрах газарт амьдарч байсан өндөр настан осгож амиа алджээ

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Ахмад настны үндэсний төвд амьдарч байсан 62 настай, Т осголтын улмаас амиа алджээ.
Тодруулбал, тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын 3-нд хог асгахаар явахдаа, зүрх нь хаагдаж нас барсан аж. Талийгаачийг нас барснаас нэг өдрийн дараа асрах газрынхан мэдэж, цагдаад дуудлага өгсөн хэмээгдээд буй. Харин асрамжийн газрын зүгээс талийгаачийг алга болсноос хоёр цагийн дараа хайж эхэлсэн ч, маргааш нь олсон хэмээх тайлбарыг хэвлэлд мэдээлжээ. Өдгөө талийгаачийн цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
62-той хүнийг арай ч өндөр настан гэж хэлж болохгүй. Эхлээд 70 -тай байх.