ЭРҮҮЛ МЭНД

Хан-Уул дүүргийн иргэдийн PCR шинжилгээ өгөх цэгүүд

“Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдана.

Энэ хүрээнд явуулын шинжилгээний 127 баг 09:00-18:00 цагийн хооронд дүүргийн нийт 18 хороо буюу /1,2,3,4,6,7,8,9,10,11,12,13,14,16,17,18,20,21/ дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрхийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулна.

Мөн алслагдсан бүсийн 12, 13, 14 дүгээр хороонд тус бүр шинжилгээний суурин нэг цэг, явуулын нэг баг шинжилгээ авна.

Үүнд:

  • 12 дугаар хороо: суурин цэг 10-р сургууль, явуулын 1 баг
  • 13 дугаар хороо: /26 дугаар сургууль, явуулын 1 баг
  • 14 дүгээр хороо: 165 дугаар цэцэрлэг, явуулын 1 баг тус тус шинжилгээ авна.

Иймд тус хороодын иргэд Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрийнхээ гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдана уу хэмээн Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос уриалав.

ЖИЧ: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд өмнө хамрагдсан өрхийн иргэд дахин шинжилгээнд хамрагдахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button