“Сард 14 удаагийн нислэгээр, гадаадад суугаа 2000 иргэнээ татна”
Гадаад харилцааны яам болон “МИАТ” ТӨХК-иас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Хэвлэлийн хуралд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ТНБД Н.Анхбаяр, яамны газрын захирлууд болон “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцож байгаа бөгөөд иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзний үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийж буй голлох ажлын тухай мэдээлэл өглөө.
Мэдээллээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ:
"Гадаад харилцааны яамнаас тусгай үүргийн нислэгийн үнийг буулгах, татан авалтыг нэмэгдүүлэх, тусгаарлалтын хоногийн бууруулах , татан авах иргэдийн зарлалыг эрт зарлах, нислэгийн дамтамжийг нэмэгдүүлэх зэрэг саналыг УОК-д хүргүүлээд тодорхой үр дүн гаргаж ажиллаж байна.
Иргэдийн мэдэхийг хүссэн асуултад хариулж 7 хоног бүр тоймлон хүргэх болно. Мөн сард 14 удаагийн татан авалтаар 2000 хүртэлх иргэдээ авна. Гадаадад ирсэн иргэдийг 10 хоног байранд, 4 хоног гэрээр тусгаарлана. Гэртээ байгаа иргэдийг байршил заагч төхөөрөмжөөр хянана” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.