НИЙГЭМ

Сонинд “Аавыгаа зарна” гэсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

“Шуурхай ***” сонины сүүлийн дугаарт “Аав зарна” гэсэн зар тавигдсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал тухайн зар тавиулсан иргэн “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв өвчингүй” гэсэн билээ. Бид тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

"Сонинд аавыгаа зарна хэмээн зар байршуулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэв. Иргэн зар байршуулахдаа, аавыгаа гурван сая төгрөгөөр үнэлсэн нь төсөөлөхөд ч бэрх юм. Зар байршуулсан дугаар руу тодруулахаар залгахад холбогдох боломжгүй байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонин нь бас хаагаачээ

Холбоотой мэдээ

Back to top button