УЛС ТӨР

Шадар сайд С. Амарсайхан “Газпром”-ын УЗ-ийн орлогч дарга В.А.Маркeловтой уулзаж байна

Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй зочид төлөөлөгчидтэй хийх албан уулзалт эхэллээ.

Энэ удаагийн айлчлалаар байгалийн хийн хоолойн маршрутын дагуу агаарын болон газрын тандалт судалгаа хийх, 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтааж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм.

Хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй төсөл учраас хоёр улсын төр, засгийн түвшинд өндөр ач холбогдол өгч буйг талууд уулзалтын эхэнд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button