Б.Пүрэвдорж: Засгийн газар миний шүүмжлэлийг хүлээж авсанд талархаж байна

Монгол Улсын Засгийн газраас баталсан эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөний талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газар 500 мянган залууд 500 тэрбум төгрөгийг хүмүүжлийн хичээлд суусных нь төлөө зарцуулах гэж байгаа нь үргүй зардал болохыг би шүүмжилсэн. Тэгвэл үүнийг багасгаж, 5000 залууд 11 тэрбум төгрөгийн сургалт явуулахаар болсон байна. Миний гаргасан хоёр шүүмжлэлийг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байна. Ипотекийн зээлд 3 их наяд төгрөг зарцуулахыг Монголбанкинд даалгасан.
Ипотекийн зээл бол төсвийн шинжтэй арга хэмжээ учраас Монголбанкнаас уг хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хуулиар хориглочихсон. Цар тахлын хууль хэрэгжиж дуусах хүртэл Монголбанк хариуцаж болно. Харин хуулийн үйлчлэл дууссанаас хойш төсвийн шинжтэй арга хэмжээг Төвбанк хэрэгжүүлбэл Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дараа нь шоронд очно.
10 их наяд төгрөгийн хөтөлбөр төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтууд учраас зайлшгүй улсын төсөвт тусгагдах ёстой. Засгийн газарт мөнгө байхгүй, зөвхөн төсвийн мөнгө л бий. 2021 оны төсөвт тодотгол хийж, мөн Монголбанкны Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дангаараа шийдвэл танхимаараа хуулийн байгууллагуудад очно" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэгт! Чиний шүүмжлэл гэж юу байдаг юм.500 тэр бум чинь 3 жилийн хугацаанд зарцуулагдах тоо.Эхний ээлжийн 11 тэр бум орж ирж батлагдаж байна.Ард түмнийг мулгуу гэж бүү андуур.Хөгийн гар уу үгүй юү!!
2021-03-12 нд сэтгэгдэл бичигч М�##�аа чамд гэж хэлэхэд төсөв өчнөөн а�##�дагд�##�тай байхад ганц зөв дуугарч байгаа Пүрэвдорж луу бүү чи өөрөө бүү тэнэгт.
Шоронков гэж МАН-д шинэ үг бий шорон-ковид