НИЙГЭМ
“Зайлшгүй тохиолдолд л Бөхийн өргөө болон Яармагийн спортын ордонд өвчтөн хүлээж авна”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр яамны хэлтсийн дарга Г.Болдмаа Бөхийн өргөө болон Яармагийн спортын ордонд ор дэлгэхээр бэлтгэж байгаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө:
Г.Болдмаа: "Бөхийн өргөө болон Яармагийн спортын ордонд 2,100 гаруй ор бэлдсэн байсан. Гэвч УОК-оос зайлшгүй тохиолдолд, бэлэн байдлыг хангах зорилгоор тухайн орнуудыг тэнд байршуулсан. Одоогоор тэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болон тусгаарлах зэрэг асуудал яригдаагүй байна. Ор дэлгэсэн ч шууд өвчтөн хүлээж авна гэсэн үг биш” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.