УЛС ТӨР

Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр сонголоо

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өчигдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан.

Энэж асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ дахь АН-ын бүлэг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацаа богино байгаа тул гурав хоног сунгах хүсэлтийг дахин гаргалаа. Харин УИХ-ын дарга өнөөдрийн 12:00 цаг хүртэл завсарлага өглөө. 

Дараа нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр оруулахаар тусгажээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд 64 гишүүн оролцож, 64.1 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ҮЙЛДВЭРЖИЛТ НЭРЭЭР ЖДҮ-ИЙН САНГ БАС ХООСЛОХООР УЛАЙРАВАА ЭНЭ ХУЖАА. ТАНГАРАГ ӨРГӨЖ БУЙ НЬ БИ БАС ДАХИН ХУЛГАЙ ХИЙНЭ ГЭЖ АМЛАЖ БАЙГАА МЭТ САНАГАДСАН ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button