Б.Батцэцэг: Гадаадад гацсан иргэдэд тавьдаг олон шалгуурыг багасгасан

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг асуулгад хариулт өгч байна.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн 140 удаагийн нислэгээр 24448, Монгол БНХАУ-ын боомтоор 4266, Монгол ОХУ-ын боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31168 Монголчууд эх орондоо ирээд байна.
ГХЯ-ны саналын дагуу нутаг буцах хүсэлтэй иргэдэд тавьдаг байсан олон шалгуурыг багасгасан. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдээ тавдугаар сарын нэгэн гэхэд эх оронд нь ирүүлнэ. Түүнчлэн МИАТ компани нислэгийн тийзийн үнээ гуравдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь болгож бууруулсан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэгэнт дотооддоо олдаад тархлаагаа дийлэхгүй болсон юм чинь ш�##�гуураа багасгахаас яахав