Нийгмийн

Маргаашаас 18-49 насны иргэдийг дархлаажуулна

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 18-49 насны иргэдийг вакцинжуулах аж. Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ:

“Ирэх Даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа хамрагдаарай. Улмаар тавдугаар сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдсан байх болно” гэлээ.

Нийслэлд одоогоор дархлаажуулалтын 40-44 цэг ажиллаж байгаа бөгөөд үүнийг хоёр дахин нэмэгдүүлж 80-д хүргэх аж.

Харин 18-аас дээш насныхны вакцинжуулах зохицуулалтыг хороо, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд гаргах юм байна.  

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button