ДЭЛХИЙ
Талибанчууд: Бид дайнд ялсан, харин Америк ялагдлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ “Америкийн хамгийн удаан хийж буй дайныг эцэслэх цаг ирлээ” хэмээж Афганистанаас бүх цэргүүдээ гаргахыг уриалжээ. Афганистан дахь АНУ-ын цэргүүдийн тоо өөрчлөгдөж байдаг ч одоогийн тооцоогоор 3500 гаруй цэрэг тус улсад алба хааж байгаа аж.

Байден нэмж хэлэхдээ цэргийн хүчээ татаж байгаа ч дипломат болон хүмүүнлэгийн үйлээ үргэлжлүүлнэ хэмээжээ. Жо Байден энэхүү мэдэгдлийг хийсний дараа Афганистан Мазар-е-Шариф хотод байдаг Талибанчуудын дарга Хажи Хекмат “Бид дайнд ялсан, харин Америк ялагдлаа” гэсэн байна.Хажи Хекмат 1990 онд Талибанд элсэн орсон аж. Мөн тэрбээр “Бид юунд ч бэлэн. Энх тайван эсвэл жихад хийхэд бүрэн бэлэн байгаа” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Душман , талиб ,орос , америк гээд зовсон газар нутаг , ард иргэд тайван амгаланг хүсэж байгаа .
ТЭНЭГ ХАР Л А Л У У Д ӨӨРСНӨӨ ӨӨРСНИЙГӨӨ А Л А Г ГЭЭД ТАМД НЬ ХАЯЖ БАЙХАД БИД ЯЛЛАА ГЭЭД Л А Л А Р Т А Ж СУУХ ГЭЖ ҮНЭХЭЭР Л А Л А Р ХАР Л А Л У У Д ЮМ ДАА