Нийгмийн

Ц.Нанзаддоржийг Ж.Эрдэнэбулган орлож, дунд суудлын хуралдаан эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ.  Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О. Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна.

Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэллээ. Тодруулбал Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулган оролцож, хурал эхэлж байна.

Уг хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжтой эсэх агуулгыг эцэслэн шийдвэрлэх бөгөөд өглөө 09.30 цагт эхлэх байсан ч Ц.Нанзаддорж уг хуралдаанд оролцохоос татгалзсан тул Дунд суудлын хуралдаан түр хойшлоод байв.

Хуралдааны бүрэлдэхүүний хувьд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтсон байсан юм.

Эргэн сануулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх ба одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг зааж өгөх ёстой гэх агуулгаар Т.Доржханд нар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлснийг  Цэцийн гишүүн Д.Солонго хянаад маргаан үүсгэх шийдвэр гаргасан байдаг. Уг маргааныг өмнө нь Бага суудлын хуралдаанаар хэлэлцсэн ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
111
111

Намын дарга Доржханд ҮХЦ-д нөлөөлөх асуудлыг Цэц хүлээж авахгүй байх ёстой бён. Хурлдах ч хэрэггүй. Энэ хүн өөрөө улс төржүүлэх ажлыг хийсэн тул хариуцлага тооц

Zochin
Zochin

Ehelsen deer Battulga buur Uuruu ochij YXTsetsed nuluuluh gej oroldoj baigaa shuu

Эр
Эр

Одоо жэнко баахан мөнгө тарааж жагсаал цуглаан хийлгэндээ Чукча не дурак тийм юуманд л очиж онигоо боловдоо монголчууд минь сонгууль нтр нь хурдан болоод дуусаасай

Ким Жон Ун
Ким Жон Ун

Өгзөг базаж БНСУ-аас ял авсан Одбаяр, хугацаа нь дуусаад 1 жил 6 сар болсон Солонго ... Ямар шийдвэр гарах нь тодорхой... Коммунизм мандтугай. Хүү Үл Сүк бурхан болоход бид нийгмээрээ уйлах тэр нийгмийн төлөө урагшаа

Зочин
Зочин

Хужаа хүн эцсийн мөчид ач холбогдлоо алдаж байна, цаашид хэрэггүй гэж үзэн эзнээ хаяжээ. Женко одоо эр хүн шиг байж олон түмнийг талцуулж хагаралдуулахаа болих хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button