ДЭЛХИЙ

ОХУ: АНУ-ын 10 дипломатчийг нутгаасаа гаргахаар боллоо

ОХУ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд АНУ-ын 10 дипломатчийг нь нутгаасаа гаргах болж, тэдэнд хүсэлт хүргүүлжээ.

Мөн АНУ-ын элчин сайдыг нутагтаа очин зөвлөлдөхийг санал болгосон аж. Өчигдөр Жо Байдены захиргаа Оросын арван дипломатчийг нь улсаасаа гаргасан. Мөн ОХУ-д шинээр хориг тавьж Орос улсын 32 иргэн, цахим аюулгүй байдлын зургаан компанид хориг тавьсан. Түүнчлэн АНУ-ын санхүүгийн байгууллагуудыг Оросын төв банкнаас шинээр гаргасан рублийн бондыг худалдаж авахыг хориглосон.

Үүний эсрэг ОХУ арга хэмжээ авч, АНУ-ын 10 өндөр албан тушаалтныг Орос улс руу нэвтрэхийг хориглолоо. Тэдний дунд Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй, Үндэсний тагнуулын газрын захирал Аврил Хайнс, АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд тэргүүтэй хүмүүс багтсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

oros amalsandaa vaccina ogchihvol bayarlah bna. er hun helsendee putin ah medej bga bailgui.

zochin
zochin

Orosyn zov. ANU exelj odson. Odoo mongol ulsad vatsinaasaa ogvol mash ix bayarlax bna daa.

ҮНЭН
ҮНЭН

ҮХЭР ГЭДГЭЭ БҮҮ ГАЙХУУЛ

ҮНЭН
ҮНЭН

УЛААН ОРОСЫГ БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ГАРГА

Холбоотой мэдээ

Back to top button