Нийгмийн

“Зэрлэг амьтдын эд эрхтнийг хууль бус худалдаалахыг бууруулах” сэдэвт цахим сургалт болж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулж байна.        Энэхүү цахим сургалт нь Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.

            Сургалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын яамны Дипломатын аюулгүй байдлын алба, бүс нутгийн аюулгүй байдлын тусгай ажилтан, аюулгүй байдал, хууль сахиулахын атташе Тимота А.Рейд нар оролцлоо.

Сургалтыг олон улсын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 20 алба хаагч хамрагдаж байна.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button