Д.Амарбаясгалан: У.Хүрэлсүх нэр дэвшигчийн PCR шинжилгээний хариу сөрөг
Маргааш буюу зургадугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Уг сонгуульд УИХ-д суудалтай гурван намын гурван нэр дэвшигч өрсөлдөж буй. “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан бөгөөд өнөөдөр зөөврийн хайрцагаар саналаа өгчээ. Харин С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нар маргааш саналаа өгөх юм.
МАН-аас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүх маргааш санал өгөх өдөр учир PCR шинжилгээ өгчээ.
Энэ талаар Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “У.Хүрэлсүх нэр дэвшигчийн PCR сөрөг. Нэр дэвшигч У.Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаруй болж байна. Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан. Маргааш санал өгөх өдөр учир PCR шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг буюу эрүүл гарчээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв хариуцлагатай сайн байна иим болохоор л сан�##�аа өгөх гээд байгаамдаа түүнд эриин хугархай шүү
Мөнхсайхан Файзер вакцины эхний ээлжид ирсэн тунгаас 120 тунг хулгайн журмаар авч Хүүк болон МАН-ын мяндагтангуудад хийлгэсээн.