ДЭЛХИЙ

ГАДНЫН ХЭВЛЭЛД: У.Хүрэлсүх ялж, Монголд МАН-ын ноёрхол улам батжив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж өнгөрсөн билээ. Сонгуулийн үр дүнгийн талаар “TRT World” сайт мэдээлснийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тус улсын ардчилсан сонгуулиар сонгогдсон зургаа дахь Ерөнхийлөгчөөр болж, МАН-ын эрх мэдлийг улам бататгав. Тэрбээр энэ жилийн эхээр болсон жагсаалын улмаас Ерөнхий сайдын суудлаа өгсөн юм. Монголд “КОВИД-19”-ийн цар тахлын улмаас сонгуулийн сурталчилгааг өргөн цар хүрээтэй хийх боломжгүй байсан. Мөн өнгөрсөн бямба гарагт /2021.06.05/ ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авснаас болж, гадна орчинд болох сурталчилгааны ажлыг цуцалж онлайн хэлбэр лүү шилжүүлсэн юм.

Тус улсын төрийн холимог тогтолцоо УИХ-д хууль батлах, Засгийн газар томилох эрх өгдөг. Мөн Ерөнхийлөгчид хууль тогтоомжид хориг тавих эрх олгогддог юм. Өмнөх жилүүдэд Ерөнхийлөгчийн суудлыг сөрөг хүчний нам эзэмшдэг байсан тул эрх мэдлийн хуваагдал үүсэж, улс төрийн гацаанд ордог байсан. Зарим хүмүүс энэхүү эрх мэдлийн хуваагдал нь Монгол Улсын хөгжлийг хойш нь татаж ирсэн гэж үздэг аж.

У.Хүрэлсүхийн ялалт засаг барьж буй МАН-д илүү их эрх мэдэл өгөх магадлалтай. Гэхдээ тэрбээр албан тушаалаа хүлээн авсан даруйдаа намын гишүүнчлэлээс татгалзах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд “Дарангуйлалгүй Монгол Улс” гэх уриагаар оролцсон Ардчилсан нам Монголыг нэг намын удирдлага руу ойртож байна хэмээжээ. МАН-ын эрх мэдэл улам батжих нь Оюу Толгойн зэсийн уурхайн асуудалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: TRT World

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 10, 2021 09:15

нэг намд байснаар олон жил болсон асууд�##� түргэн шийдэгдэх боломжтой гэж хүмүүс харж байна

Зочин
Зочин
6 сар 10, 2021 09:39

ардчиллаас татг�##�заж, нэг намын дарангуйлолд өөрсдийгөө хийсэн МАН ыг сонгогчдод баяр хүргэе

иргзн
иргзн
6 сар 10, 2021 09:44

Хятад ялжээ

Монголын ард түмэн
Монголын ард түмэн
6 сар 10, 2021 09:45

Хүүк ба түүний нөхөд үхлийн муухайгаар д�##�д орж монгол түмэн амар амг�##�ан болох үе ирнээ. Муу муухай бүхнийг дагуулсан муу ёрын нэг л өдөр ирсэн шиг ээ замхарах болно

h
h
6 сар 10, 2021 10:34

hurelsuhees oor songolt baisan gui. yag yamar humuus, yun d naidsan humuus enkhbatiin toloo sanalaa ogchih vo?

Зочин
Зочин
6 сар 10, 2021 20:47

Иш чааваас, ингэж бичиж байгаа хүмүүс ичээч. Өөр ямар нам байгаа юм. АН гэж байхгүйтэй адил болсныг харахгүй байна уу. Одоо ингэж хөгийн юм бичихээ больчихвол яасан юм. Бас нөгөө ардчил�##� уу. З�##�хаж байна!!!

Холбоотой мэдээ

Back to top button