УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Б.Энхбаяр та хэд гэнэн материалист хэвээрээ л байна

УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсож байна.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

МАН-ынхан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болохыг мэдээд, шүүхийн реформыг зориуд гацааж байгаад эргээд хонгилын түлхүүрийг түүнд өгөх гэж байна гэх хардлага байна. Энэ үндэслэлгүй хардлага аа. Шүүхийн шинэчлэлийг хэн нэг хувьд хүнд эрх мэдэл атгуулах гэж хийгээгүй. Шүүхийн реформыг анхнаас нь хувь хүн биш хууль засаглахын төлөө гэсэн гол концепц барьж эхлүүлсэн. Хэнд ч хуулиас давсан эрх мэдэл олгохгүй. Цэц энэ асуудлыг яаралтай авч үзээсэй. Зарчмаа мэддэг, Үндсэн хуулийнхаа үзэл санааг ойлгодог гишүүд байгаа гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Шүүхийн тухай хуулийн асуудлаар санаа зовнисон хардлага сэрдлэгүүд явагдаж байна. Ковидын нөхцөл байдлын улмаас ҮХЦ-ийн хуралдаанууд хойшилж байгаа. Энэ хэрээр үйл явц тасалдаж байна. Гол нь ШЕЗ, ШСХ бүрдэхгүй байх байдал үүсэх тусам намар болж, энэ хооронд шүүгчдийн ёс зүйд хяналт тавих үйл ажиллагаа жигдрэхгүй. Аль болох хурдалмаар байна. Цэц хэрэв ингээд түгжээд байвал нөгөө шүүхийн реформд үхлийн цохилт болно. Нийт нийгмээрээ шахаж, шаардах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Та нар гэнэн материалист хэвээрээ л байна. МАН доторх нэг хэсэг энийг чинь дампууруулна. Далимдуулж энэ зун юугаа хутгах бол доо. Цэцийн үйл ажиллагааг жаахан журамлах, цэгцлэх хэрэгтэй байна. Үзэмжээрээ асуудалд хандах юм. Одоо бид нар баталсан хуулиа өөрчилье гээд сууж байна. Тэнд улс төржсөн хэсэг хүн очоод суучихсан, заавраар шийдвэр гаргаад л сууж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Би энэ явдлыг тохиолдол гэж үзэхгүй байна. Ярьж, хэлж байгаа зүйлс чинь эсрэгээрээ эргээд байна. Сонгууль ч дууслаа. 15-ны өдөр гэхэд ковидын нөхцөл байдал хяналтад ороод багасаж байх ёстой. Шүүхийн тухай хууль дээр бас дэвшил гарлаа гэж бодож байсан. Тохиолдлоор гацчихлаа гэж хэлэх үү. Залуус чинь Монгол Улсаас зугтаж эхэлж байна. Хамгийн сүүлийн хүн Буянт-Ухаагийн нисэх буудлын гэрлийг унтраагаад явчихаар боллоо. Хяналт алга, УИХ ажлаа хийж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Биелэлтийн явцыг та бүхэнд танилцуулж байна. 10 реформын ес нь бүтэлгүйтдэг. Реформ хийсэн хүмүүс адлагддаг. Ер нь юу ч хийхгүй явбал амар. Үүний үр дүн доод тал нь 4-5 жил болж байж мэдэгдэх байх. ҮХЦ дээр болж байгаа асуудлыг би юм уу та шийдэж чадахгүй шүү дээ. Тэнд улс төрийн томилгоо хийгдээд байгаа нь нууц биш. Монгол мөрөөдөл гэдгийн цаана монголчуудын итгэл бий. Шүүмжилж байгаа хүмүүс нь өөрсдөө юу ч хийхгүй. Шинэчлэх гэж байгаа хүнийг жүжигчин гээд байдаг. Хоёулаа жүжигчин. УИХ-д хүн том дуугарах гэж орж ирдэггүй байхгүй юу.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Бид хангалттай урам өгч ажилласан. Одоо хариуцлага ярих цаг болсон. Та хэдээс хариуцлага нэхэх ёстой. Шүүхийн шинэчлэлийг миний бие ч амаараа биш ажлаараа хийж явсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tugs
Tugs

Цэц хийдэгээ хийсэн. Одоо татан буулгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button