Нийгмийн

Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 ААН, иргэний газар эзэмших эрхийг цуцалжээ

ХУД-ийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 ААН, иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал “Нийслэлийн Засаг дарга Туул голын эрэг дагуух газар эзэмших эрхийг цуцлах тухай чиглэлийг манай албанд өгсөн. Чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 15, 21-ний өдөр иргэн, ААН-ийг сонсох ажиллагааг явуулсан. Улмаар Хан Хиллс орчмын 19 ААН, иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болголоо. Гурван компанийн газарт барилга баригдсан байгаа учраас барилгаас бусад газрыг нь хүчингүй болгоно. Дараагийн арга хэмжээг авна” гэсэн юм.

Н.НОМХОРОЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Аялагч
Аялагч

Худ11 ....?

зочин
зочин

үнэхээр цуцалсан юм бол хэзээ яаж цуцалсан албан тоотоо, нэртэй нь гаргана уу?

Холбоотой мэдээ

Back to top button