Нийгмийн
“Токио-2020”: М.Уранцэцэг эхний өрсөлдөгчөө өчөөд яллаа

“Токио-2020” олимпын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр Монголын хоёр жүдоч барилдана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг нар эхний тойрогт ялагдсан.

Олимпын наадамд гурав дахь удаагаа зодоглож, буй ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт Чилийн жүдоч Лэй Варгастай барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчийнхөө гарт нь өчөөд яллаа.
М.Уранцэцэг гуравдугаар тойрогт Израилын Шира Рошинитой барилдана.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.