Нийгмийн
Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийсэн шалгалтаар гурван зөрчил илэрчээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтаас үндэсний соёл амралтын хүрээлэнд шалгалт хийхэд 21 цагаас хойш хүний бөөгнөрөл үүсгэсэн, 0-6 насны хүүхдэд үйлчилсэн, Хүн хоорондын зай баримтлаагүй зөрчил илэрчээ.
Үүнд мэргэжлийн хяналтаас тус газарт дотоод зохион байгуулалтаа сайжруулж, дээрх дутагдлуудаа засах тал дээр хугацаатай үүрэг өгсөн юм.
Одоогийн байдлаар Үндэсний соёл амралтын хүрээлэн нь:
- Иргэдийн орох, гарах хаалганы гарц урсгалыг тодорхой болгон, нэмэлт хүн ажиллуулах
- Халуун үзэн, гар халдваргүйтгэл байрлуулан бүртгэл хөтлөх
- Чанга яригчаар 30 минут тутамд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, иргэдийг зай барьж үйлчлүүлэх талаар сэрэмжлүүлэг өгөх зэрэг үйл ажиллагааг цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлж байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OO оо эрт ажилуулаачээ