Нийгмийн

Нүүрс тээвэрлэгч компаниуд 14 саяын түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Цагаан хад, Гашуунсухайт боомтыг “Ногоон бүс” болгох ажлын хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй, ковидын шинжилгээ өгөх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, түргэвчилсэн оношлуурын нөөц хүрэлцэхгүй байгаа тул Аймгийн онцгой комиссоос нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд түргэвчилсэн тестийн хангалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

Хүсэлтийн дагуу Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гишүүн "Говь транс”, "Шанх транс”, "Далангол”, "Мэнд транс ”, "Бэйбэн транс”, "Тавантолгой тээвэр нэгдэл”, "Гэрэлт дөл” транс компаниуд хамтран Аймгийн Онцгой комисст 14 сая төгрөгийн коронавирусийн түргэвчилсэн оношлуур хандивлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button