Хутгалуулсан хүүгийн бие сайжирчээ
Өнгөрсөн бямба гарагийн /2021.08.07/ орой 18:02 цагийн үед маш аймшигтай нэгэн гэмт хэргийн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн байв.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртөж, 13 настай эмэгтэй хүүхэд маш олон тооны хутгалуулсан шархтайгаар газар дээрээ нас барсан, харин 7 настай хүү арав гаруй хутганы шархтай, маш хүнд байсныг ГССҮТ-д хүргэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Тэгвэл долоон настай хүүгийн биемийн байдал сайжирч, аюул аминаас нь холуур өнгөрсөн талаар эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү охиноо алдаж гашуудаж буй аав ээжид хүү нь эсэн мэнд үлдэж байна.
Уг гэмт хэргийг дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэх бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.