БНХАУ-ын тал дахиад хилээ хаажээ
БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийг наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаагаар зогсоохоор болсон тухай “Futures Daily” агентлаг мэдээлжээ. Урд хөршид наймдугаар сарын 22-ны байдлаар коронавируст халдвар дотоодод бүртгэгдээгүй. Харин гаднын улсаас зөөвөрлөгдсөн хэлбэрээр бүртгэгдэж байгаа нь үүнд нөлөөлжээ.
Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, БНХАУ-ын тал хилээ хаах, нүүрс тээврийн машин нэвтрүүлэхээ болих шийдвэрийг удаа дараа гаргасаар буй. Үүнд манай улс тодорхой хариу арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Өмнө нь Цагаан хад суурьшлын бүсэд хөл хорио тогтоож, “Ногоон бүс” хэмээн зарласан удаатай. Мөн улс төрийн түвшинд ч төрийн тэргүүнүүд эл асуудлаар утсаар ярьсан билээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон бүс болгоно,болгосон гэж хэлснээр болчихдаг юм биш ээ. Халдвар хамгаалалтын дэглэмийг иргэд сахих нөгөө талдпаа төр иргэдээ өвчлөхөөс хамгаалж ариутгал бодис, шиншилгээний тест урвалжаар ,хамгаалах хувцас зэрэг наад захын арга хэмжээ авч бүрдүүлсэн байхын дээр хариуцлаг дээд зэргээр хангах үүлэгтэй
хИЛ ДЭЭР ӨВЧИН ИРСЭН ҮЕД ЯМАР УЛС ХИЛЭЭ ХААНА.