О.Хангай, Г.Ундармаа нарын “учрал”

Жүжигчин Г.Ундармаа, Улсын харцага О.Хангай нарыг сошиал дахь олон нийт “учрууллаа”. Учир юун гэвэл, Г.Ундармаа эхлээд цахим хуудастаа нэгэн залууд үнсүүлж, хоёр шуудай тарвас авсан хэмээн тоглоом хийсэн юм. Харин яг эл үест харцага О.Хангай тарвас худалдаалж байгаа билээ.
Ийм ч учраас “Г.Ундармаа арай харцагат үнсүүлээд тарвас авсан юм биш биз” гэсэн хөнгөн тоглоом сошиалд өрнөж байна. Г.Ундармаа нь “Ачааны машинаараа дүүрэн тарвас ачсан залуу “Нэг үнсүүлчих, хоёр шуудай тарвас өгье” гэнэ ээ. Арай ч дээ, аймаар уур хүрсэн” гэж бичээд, ардаа хоёр шуудай тарвас тавьсан зургаа байршуулсан юм. Олон нийт “Арай О.Хангай харцага маань биш байгаа” хэмээн хуваалцжээ.
Үйл явдлын араас О.Хангай Г.Ундармаад нээрэн ч хоёр шуудай тарвас бэлэглэв. Хөөрхөн, хөгжилтэй учрал.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ одоо мэдээ юу