ЭДИЙН ЗАСАГ

Ажлын байр дэмжих зээлд 1,8 их наяд төгрөг олгожээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэлэхдээ "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх" 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Сангийн яамнаас мэдээлэл ирүүлсэн.

Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих зээлд 1,8 их наяд төгрөгийн зээлийг 23936 зээлдэгчид олгоод байна. Төв банкны репо санхүүжилтээр олгосон 660 тэрбум төгрөгийг 2905 зээлдэгчид, орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон.

Түүнчлэн хөдөө, аж ахуйг дэмжих зээлд 321 тэрбум төгрөгийг 20036 зээлдэгчид олгоод байна. Өнөөдрийн байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 240 мянган ажлын байрыг хадгалсан” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яг олгох ёстой газраа энэ хүү багатай зээл очиогүй шүү. ЗГ шалгаад үзсэн нь дээр байхаа ,Мөн л Хөгжлийн банкны зээл шиг дампуурах зохион байгууллалтай газар өгсөн шүү

Холбоотой мэдээ

Back to top button