Нийгмийн

“Оюутны дотуур байр болон сургалтын төлбөр НЭМЭГДЭХГҮЙ”

БШУЯ-аас өнөөдөр мэдэгдэл хийлээ. Энэ үеэр оюутны дотуур байр болон сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайд Л.Энх-Амгалан өглөө.

Тэрбээр, “Цар тахлын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзээд сургалтын төлбөр болон дотуур байрны үнийг нэмэхийг хатуу хориглосон. Тийм учраас эдгээр төлбөр нэмэгдэхгүй. Өнгөрсөн жилийн үнэлгээгээр үргэлжилнэ. Дотуур байрны дундаж төлбөр 450-700 мянган төгрөгийн хооронд байгаа.

Хөдөө орон нутгаас нийтдээ 75 мянга гаруй оюутан ирэх тооцоо бий. Жилийн жилд 11 мянга гаруй оюутан дотуур байранд амьдардаг бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас хамаарч энэ тоог цөөлөх бодлого хэрэгжүүлэхгүй. Стандартаа барьж, 11 мянган оюутан хамруулахаар ажиллаж байна.

Хэрэв сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрийг нэмэгдүүлсэн тохиолдолд хатуу арга авч ажиллана. Гэхдээ энэ нь хувийн их, дээд сургуульд хамаарахгүй бөгөөд төрийн их, дээд сургуулийг хамаарна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
8 сар 26, 2021 14:40

ene huviin surguuliuud chini unee nemeed ehellee shu unee nemsen surguuliudiin tusgai zovshooroliig ni tsutsalaa

Холбоотой мэдээ

Back to top button