УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Х.Нямбаатар: “Рио Тинто”-гоос Арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ царцаахыг хүссэн

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Оюу толгой төсөл болон “Рио Тинто” компанид холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хөрөнгө оруулагч талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидлын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Тэрбээр “Уг захидалд, Оюу толгой төслийг удирдаж буйн хувьд гүний уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн байсан. Харамсаж буйгаа илэрхийлсэн. Иймд, эл үүднээс АМНАТ болон бусад татвараас гадна гурван жилийн хугацаанд манай төсөвт 1 их наяд төгрөгийн нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, “Оюу толгой” ХХК-иас “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д хуваарилах ноогдол ашгийн хугацааг наашлуулж, өрийг бууруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор 2019 оны 92-р тогтоолд дурдсанчлан, 34 хувьтай холбоотой асуудлаа хэрхэхийг ч ярьж болно гэсэн давхар утга илэрхийлсэн. Ер нь хэлэлцээг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байна. Амжилттай үргэлжлэх ёстой гэсэн байр сууриа өгсөн байна.

Иймд Лондонгийн Арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ түр хойш тавиач гэсэн саналыг ирүүлсэн.

Энэ хүрээнд “Рио Тинто”-гийн төлөөлөл Монголд ирсэн. Ойрын үед уулзалтын товоо зарлаж, хэлэлцээг үргэлжлүүлнэ” гэлээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
8 сар 31, 2021 14:46

РИОГЫНХОН Олон жил манай АВИЛГАЧДААР ДАМЖИЖ МАНАЙ БАЯЛГЫГ ЦӨЛӨМСӨН ОЮУН ЭРДЭНЭ НЯМБААТАР НАР ОВООДОО .БАГАБАНЬД ЕС НАРТ ЖУУЧ ХИЙЖ ТУЛАМ БОЛСОН ГЭДЭГ. 1 ИХ НАЯД ЮУЧ БИШДЭЭ УРД АЛДДАГДЛАА НӨХҮҮЛ, ӨРӨӨ ТЭГЛЭ 34 % АВАА.ЭС БӨГӨӨС ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ ХӨӨЖ ГАРГА. ЖИЖИГ ЭРДЭНЭТ 1 ЖИЛД 1 ИХ НАЯД ОРЛОГОТОЙ БАЙНА.ЗЭС 9000 $ ДАВЛАА.Ш.ДАА
.

Зочин
Зочин
8 сар 31, 2021 21:03

Нэхэмжлэлээ хойш тавьж хэрхэвч болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button