ДЭЛХИЙНИЙГЭМ

Хонг Конгт орон сууцны үнэ түүхэн дээд түвшинд дөхөж байна

Хонг Конгд эдийн засаг сэргэх хэрээр орон сууцны үнэ өссөөр байна. Тодруулбал, тус улс дахь орон сууцны үнийн индекс түүхэн дээд хэмжээндээ очиход ойртоод байгаа талаар гадаадын хэвлэлд онцолсон байна.

Өнгөрөгч долдугаар сард энэ индекс 0.5 хувиар өсөж, 396.3 нэгж болж байжээ. Үүнийг давсан үзүүлэлт нь 2019 оны тавдугаар сард гарч байсан бөгөөд 396.3 нэгжид хүрч байсан юм байна. Энэ нь одоогоор түүхэн дээд түвшин болдог.

Хонг Конгийн эдийн засаг хоёрдугаар улиралд 7.5 хувиар өссөн. Үүний хэрээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, орон сууцны борлуулалт нэмэгдсэн тул ийн үнийн өндөр өсөлт явагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
9 сар 1, 2021 12:59

ЭХ ГАЗРААС ХУЖАА НАР ИХЭЭР НҮҮЖ ИРЖ БАЙГАА Л ДАА

Холбоотой мэдээ

Back to top button