Нийгмийн

“Цар тахлын үед томуугийн вакцины тоог энгийн үеэс гурав дахин нэмсэн”

Өнөөдөр ЭМЯ-аас баасан гарагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд томуугийн вакцины талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Өмнө нь 100 гаруй мянган тун томуугийн вакцинаар иргэдийг дархлаажуулдаг байсан. Энэ жил коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ тоог гурав дахин нэмж 336 мянган тунд хүргэсэн.

Монгол Улсын Засгийн Газраас эдгээр вакциныг худалдан авсан юм. Үүний 60,600 ширхгийг нь Томуугийн эсрэг дэлхийн хамтын ажиллагаанаас өгсөн.

Томуугийн вакциныг жил бүр аравдугаар сард хийдэг байсан бол энэ жил цар тахлаас шалтгаалан хийх хугацааг наашлуулж энэ сард хийж эхлэхээр болсон. Өнөөдрөөс томуугийн вакцинаар дархлаажуулах цэгүүд рүү вакциныг түгээж эхэлсэн.

Энэ вакциныг 2-11 насны хүүхдүүдэд хийхээс гадна 65-аас дээш насныхан, хөхүүл болон жирэмсэн архаг хууч өвчтэй иргэдэд сайн дурын үндсэн дээр хийнэ.

Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн иргэд Эрүүл мэндийн яамны үзлэгт хамрагдаж хийлгэхээс гадна өөр төрлийн вакцинд хамрагдсан бол бусад вакцинаас 21 хоногийг зайтай буюу өнгөрөөсөн байх ёстой.

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 хоногтойд хийлгэх боломжтой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button